Бөөр шээсний зам
Амьсгалын зам
Хоол боловсруулах систем ба цөсний зам
Хэвлийн хөндий
Чих хамар хоолой
1 бүрээст: 500мг ципрофлоксацин тус тус агуулагдана
Бага аарцаг, яс, үе , арьс, зөөлөн ба тулгуур эд хөдөлгөөний аппаратны халдварт үрэвсэлт өвчнүүд, цусан халдвар, перитонитын үед 0.25-0.5г-аар хоногт 2 удаа 7-10 хоног тус тус хэрэглэх ба хамар хоолойдоо менингококкын халдвар тээгчид 0.5-0.75г-аар 1 удаа уулгана.
Капсултай эмийг өлөн үедээ хангалттай хэмжээний шингэнээр даруулан бүтнээр нь залгина. Шаардлагатай үед ээлж эмчилгээг уртасгаж болно
Бөөрний эмгэгийн үед хэрэглэх 1 удаагийн тун хоногийн дундаж тунгийн хагас байна
Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэж байхад бөөлжих суулгах дотор муухайрах.гэдэс дүүрэх, хоолонд дургүй болох, элэгний үрэвсэл, элэгний трансаминаз, ШФ, ЛДГ, билибурины хэмжээ ихсэх, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, ядрах,нойргүйдэх,айх, түгшүүрлэх, тархины дотоод даралт ихдэх,хар дарж зүүдлэх, зүрхний цохилт олшрох, зүрхний хэмнэл өөрчлөгдөх, артерийн даралт буурах, цус багадалт, цустай шээх, гломерулонефрит,дизури,их шээх, мочевин ба азот ялгаруулах үйл ажиллагаа багасах,арьс загатнах ,хавагнах,чонон хөрвөс туурах, Квинкийн хаван, Стивенс Джонсоны хам шинж васкулит ,зангилаат улайлт, кандидоз, хөлрөх, гэрэлд мэдрэгших, амт үнэр хараа өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй
Цээрлэлт: Бэлдмэлийг гэдэс цочролын хам шинж (тарьж хэрэглэх), глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдал (тарьж хэрэглэх) ,жирэмсэн ба хөхүүл эхчүүд, 18 хүртлэх насны хүүхэд, ципрофлоксацин ба хинолины бүлгийн бусад бэлдмэлүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Настай хүмүүс, тархины судасны хатуурал, тархины судасны эргэлтийн өөрчлөлт, сэтгэцийн өвчин, эпилепси, элэг ба бөөрний ажиллагааны илэрхий, дутагдал,шалтгаан тодорхойгүй,таталдах шинж тэмдэг зэрэгт болгоомжтой хэрэглэвэл зохино
Онцгой анхааруулга: Ципрофлоксацины эмчилгээний үед болон дараа хүнд явцтай удаан хугацааны суулгалт илэрвэл гэдэс цочролын хам шинжийг псевдомембраноз колит үгүйсгэх ба эмчилгээг яаралтай зогсоож тохирсон эмчилгээг хийнэ.Шөрмөс өвдөх ба тендовагинитийн эхний шинж илэрвэл эмчилгээг зогсооно.Эмчилгээний явцад шээстэй талст ялгарахаас зайлсхийх зорилгоор бэлдмэлийг эмчилгээний тунгаас хэтрүүлж хэрэглэхгүй. Түүнчлэн шээсний хүчиллэг урвал ялгарах шээсний хэмжээг хэвийн байлгах зорилгоор өвчтөнд их хэмжээний шингэн уулгана.Эмчилгээний үед гэрэлд мэдрэгшиж болзошгүй тул нарны шууд туяанаас зайлсхийх
Автомашин жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Эмчилгээний үед анхаарал төвлөрүүлэлт ба сэтгэц хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай ажил эрхлэхээс татгалзана
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Өвөрмөц антидонт байдаггүй.Ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.Бие махбодод их хэмжээний шингэн оруулна. Гемодиализ болон хэвлийн диализаар бага хэмжээний (10%-с бага ) бодисыг гадагшлуулж болно
Эмийн харилцан үйлчлэл: Диданозинтой хамт хэрэглэхэд ципрофлоксацины шимэгдэлт багасгана.Элэгний эс дэхь микросомын исэлдэлтийн процессыг багасгасанаар теофиллинба бусад ксантины бүлгийн эмийн концентраци ба хагас задралын хугацааг нь ихэсгэнэ. Ууж хэрэглэхэд цусан дахь сахарын хэмжээг багасгах эм ба шууд бус үйлдэлтэй ба цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэхэд протромбины индекс багасдаг.Ципрофлоксацины стериод бус бүтэцтэй үрэвслийн бус эмтэй (ацетилсалицилын хүчлээс бусад) хамт хэрэглэхэд таталдаа үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Бэлдмэлийг циклоспоринтой хамт хэрэглэхэд циклоспорины бөөр хордуулах эрсдэл ихэснэ.Магни хөнгөн цагаан цайр төмөр агуулсан бэлдмэл болон ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл нь ципрофлоксацины шимэгдэлтийг багасгадаг учир эдгээр бэлдмэлийг 4-с дээш цагийн зайтай хэрэглэнэ.Метоклопрамид ципрофлоксацины шимэгдэлтийг хурдасган түүний цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрэх хугацаа богиносоно.Шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмтэй хамт хэрэглэхэд ципрофлоксацины ялгаралт удааширч түүний цусны сийвэн дэхь концетраци нь ихэснэ.Бета-лактамын цагираг бүтэцтэй антибиотик аминогликозид клиндамицин ,метронидазол зэрэг бактерийн эсрэг эмтэй зэрэг хэрэглэхэд үйлдэл нь хүчжинэ.Ципрофлоксацины Pseidomonas spр-p үүсгэгдсэн халдварын үед цефтазидимтэй, стрептококкын халдварын үед азлоциллин ,мезлоциллин ба бусад бета-лактамын цагирагт бүтэцтэй антибиотик стафилококкын халлдварын үед изоксазолпенициллин ,ванкомицин агааргүйтэн бактерийн халдварын үед клиндамицин ,метронидазолтой тус тус хамт хэрэглэж болно