Халуун бууруулах, өвчин намдаах үйлдэл бүхий хүүхдийн эмийн бэлдмэл
Дараах тохиолдлын үед хэрэглэнэ:
Янз бүрийн бактери, вирусын халдварын үед халуун бууруулах
Ханиад томууны үед булчин, үений өвдөлт намдаах
Үрэвслийн бус гаралтай сулавтар өвдөлт
Гэмтэл ба эмчилгээ оношлогооны ажилбарын үеийн өвдөлт намдаах
1 уутанд:
120 мг парацетамол болон 50 мг аскорбины хүчил агуулагдана.
Бусад найрлага: Поливинилпироллидин, нимбэгний хүчил, сахароз, жүржийн амт үнэр оруулагч, хүнсний будаг /Е110/
Халуун усанд уусгаж ууна
2-3 настай хүүхдэд 1 уут бэлдмэлийг 50 мл халуун бүлээн усанд уусгана
4-6 настай хүүхдэд 2 уут бэлдмэлийг 100 мл халуун бүлээн усанд уусгана
7-10 настай хүүхдэд 2-3 уут бэлдмэлийг 100-150 мл халуун бүлээн усанд уусгана
10-12 настай хүүхдэд 3-4 уут бэлдмэлийг 150 мл халуун бүлээн усанд уусгаж өдөрт 4-өөс илүүгүй удаа уулгана
Хориглох заалт:
Бэлдмэлд агуулагдах бодисуудад хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
Элэг, бөөрний үйл ажиллагааны хүнд дутагдал, цусны эмгэг болон удмын глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай үед хэрэглэхгүй
Гаж нөлөө: Дотор муухайрах, арьсны харшлын урвал илэрч болзошгүй