Гаж нөлөө: Бэлдмэлийг заагдсан тунгаар хэрэглэхэд ихэнх тохиолдолд сайн таардаг. Бөөлжис хүрэх, бөөлжих, арьсаар туурах зэрэг гаж нөлөө хөнгөн хэлбэрээр тохиолдож болно. Суулгалт, хэлний үрэвсэл нь нийтлэг биш юм. Хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний үрэвсэл ховор тохиолдолд ажиглагдана. Арьсанд Стивин Жонсоны хам шинж, Лиелын хам шинж илэрсэн тохиолдол байдаг. Цусанд өөрчлөлт гарах боловч ихэнх нь эмчилгээний дараа хэвийн болно. Эдгээр нь лейкопени, нейтропени, тромбоцитопени, агранулоцитоз мегалобласт хэлбэрийн цус багадалт гэх мэт юм. Эдгээр өөрчлөлтүүдийн үед ямар ч клиник шинж тэмдэг илэрдэггүй, зарим онцгой тохиолдолд элэг бөөрний хүнд өвчтэй фолатын дутагдалтай онцгой хяналтын ахимаг насны хүмүүст хүндрэл өгдөг