Анальгин нь өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг маш хүчтэй үйлдэл үзүүлнэ. Усанд сайн уусдаг учир бие махбодод түргэн шимэгдэж эмийн үйлдэл нь түргэн эхэлдэг
Хэрх өвчин, хорей, халуурлын байдал, ханиад, томуу зэргийн үед хэрэглэхээс гадна мэдрүүлийн үрэвсэл ба өвдөлт, тухайлбал толгой өвдөх, миозит, радикулит зэрэг өвчнүүдийн үед өвдөлт намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ
1 шахмалд: Метамизол натри- 0,5гр агуулагдана
Насанд хүрэгсдэд нэг шахмалыг өдөрт 2-3 удаа, хэрх өвчний булчин болон үений хэлбэрийн үед 1-2 шахмалыг өдөрт 3 удаа тус тус уулгана. Анальгины насанд хүрэгсдийн нэг удаагийн уух дээд тун 1 гр буюу 2 шахмал, хоногийнх 3 гр буюу 6 шахмал байна
Хүүхдэд шахмалыг 5-10мг/кг тунгаар хоногт 3-4 удаа ууна
Цусны өвчин, сарын тэмдэг өөрчлөгдсөн тохиолдлууд, жирэмсэн үе, хувь хүний зохимжгүй байдал зэргийн үед анальгин хэрэглэхийг цээрлэнэ. Мөн хэрх өвчний хурцдалын үед хэрэглэхгүй