Хөгжмийн эмчилгээ

Монгол улсад анх удаа СОНГОДОГ ХӨГЖМИЙН ЭМЧИЛГЭЭ хийх боломжийг Хавдар судлалын үндэсний төв -ийн 60 жилийн ойг тохиулдуулан Монос Эмийн Үйлдвэр -ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд тохижуулан бэлэг барьлаа. #ХӨГЖМИЙН_ЭМЧИЛГЭЭ Хөгжим эмчилгээ нь нийгэм, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, бие махбодийн асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхэд нь туслах зорилгоор эмчилгээний үйл явцын хүрээнд хөгжмийг ашигладаг батлагдсан, нотолгоонд суурилсан арга хэмжээ юм.