Монос Фарм ХХК-ийн гүйцэтгэх захиралМ.Одгэрэл

Захирлын мэндчилгээ

Хүн ардын эрүүл энхийн төлөө хөдөлмөр үйлсээ зориулдаг өнөр хамт олныхоо өмнөөс эрхэм таны амар амгаланг эрэн мэндчилье!

Үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг Монос Эмийн Үйлдвэр нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг ямагт дээдэлж, Олон Улсын Чанарын стандартуудаар баталгаажсан эмчилгээний өндөр идэвхтэй эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэдэг.

Монос Эмийн Үйлдвэр нь үндэсний үйлдвэрлэл болон эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшлийн түүчээ болж, олон чиглэлээр анхдагч замыг нээж, бусдыг манлайлан, шинжлэх ухаан, инновацид тулгуурлан хөгжиж ирсэн түүхтэй.

Бид Монгол Оюун Сэтгэлгээг дэлхийд таниулах эрхэм зорилгынхоо хүрээнд Эм үйлдвэрлэлийг Дэлхийн жишигт хүргэх Олон Улсын GMP стандартад нийцсэн Эмийн үйлдвэр ашиглалтад оруулж, Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001 зэрэг олон чухал стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

Бид цаашдаа ололт амжилтаа улам бататган сайжруулж, эм үйлдвэрлэлийн дараа үеийн хөгжил шинэчлэлийг манлайлан нэвтрүүлж, Монгол хүний оюун сэтгэлгээгээр бүтсэн эм бэлдмэлээр дэлхийд өрсөлдөхөөр зорин ажиллаж байна.