"ЭМ ЗҮЙН САЛБАР ЗӨВЛӨЛ"-ийн гишүүд Монос Эмийн Үйлдвэртэй танилцлаа.

"ЭМ ЗҮЙН САЛБАР ЗӨВЛӨЛ"-ийн гишүүд Монос Эмийн Үйлдвэртэй танилцлаа.

Мэдээ мэдээлэл

2026-05-22

Эм зүйн салбар зөвлөлийн гишүүд “Монос GMP үйлдвэрлэлийн цогцолбор”-ын үйл ажиллагаа тэр дундаа тун удахгүй нээлтээ хийх “Монос Уламжлалт эмийн үйлдвэр”-тэй танилцлаа.
Монос Уламжлалт эмийн үйлдвэр нь дараах 3 дэд үйлдвэрлэлийн хэсгээс бүрдэж байна. Үүнд:
-Ургамал боловсруулах үйлдвэр
/ариутгах, хэрчих, тасдах, нунтаглах/
-Хатуу тунгнагдсан эмийн үйлдвэр /шахмал, капсул, мөхлөг эм/
-Шингэн эмийн үйлдвэр /ханд, сироп/
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсад төдийгүй Төв Азийн бүс нутагт уламжлалт эмийн үйлдвэрлэлийн жишиг болохуйц, олон улсын GMP стандартад нийцсэн орчин үеийн үйлдвэрлэлийн бааз бүрдэх юм. Мөн дотоодын эм үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.