Нийгмийн хариуцлага

Бид эрүүл мэнд, боловсрол, олон нийтийн сайн сайхны төлөө тогтвортой санаачилгуудыг тууштай хэрэгжүүлдэг.

3 Санаачилга, төсөл
01
ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ

ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ

Хүйсийн тэгш оролцоо, ялгаваргүй цалин, дэмжлэг, өсөж дэвжих боломжийг бий болгосон. Монголын Хараагүйчүүдийн Холбоо MNFB-тэй хамтран тогтмол орон тооны ажилтан ажиллуулж байна. 

02
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

  • Ажилтнуудынхаа биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр “АЖИЛТНЫ САЙН САЙХАН БАЙДЛЫГ ДЭМЖИХ” хөтөлбөрийг 5 чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд туслах олон улсын стандартад нийцсэн баталгаат бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр импортлон нийлүүлж байна.

03
ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ

ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ

  • Ажлын байранд дагалдуулан сурах, мэргэжилгүй ажилтныг ажлын байранд мэргэшүүлэх тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ажилтнуудаа зэрэг дэвээр сурч хөгжих, зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилготой.

  • Мөн гадаад оронд богино болон урт хугацаагаар сурах, ажиллах, туршлага нэмэгдүүлэх боломж нөхцөлийг хангадаг.