Эм судлалын хүрээлэн
Монос группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэн нь 1990 онд Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатарын санаачлагаар шинэ эм зохион бүтээх чиглэлтэйгээр байгуулагдсан Монгол улсын хувийн хэвшлийн анхны эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллага юм.
Тус хүрээлэн нь шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрийн эрдмийн зэрэгтэй, академич, профессор, дэд профессор цол хэргэмтэй 30 гаруй эрдэмтэн судлаачтайгаар Эмийн технологи инженерчлэлийн сектор, Эмийн химийн сектор, Уламжлалт анагаах ухааны сектор болон вивари бүхий Эм судлалын сектор гэсэн бүтэцтэйгээр ургамлын гаралтай эм, уламжлалт эм, ерөнхий нэршлийн эм, байгалийн гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт тэжээл, зохицуулах хүнс, косметикийн бүтээгдэхүүн зэрэг олон чиглэлийн бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлтийг хийж салбартаа манлайлан ажиллаж байна.
1992 онд Эрвалкор эмийн судалгааг хийж МУ-ын стандарт батлуулж, эмийн бүртгэлд бүртгүүлэн зах зээлд нийлүүлсэнээр шинэ эм зохион бүтээх ажлын суурь тавигдсан юм.
Эм судлалын хүрээлэн нь байгуулагдсан цагаасаа 2023 оныг хүртэл 30 гаруй брэнд эм, бэлдмэл, 70-аад ерөнхий нэршлийн эмийн Үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл, Монгол улсын стандарт батлуулсан ба шахмал, капсул, сироп, элексир, мөхлөг, хандмал, лаа, гель, крем, тосон түрхлэг, шүршлэг гэсэн 10 гаруй эмийн хэлбэрээр судалгааны ажлаа туурвисан байна. Түүхий эдийн тухайд Монгол Улсын стандарт 4, байгууллагын стандарт 28-г боловсруулан батлуулсан байна.
Монгол орны эндемик ургамлаас гарган авсан дархлааны урвалыг зохицуулах идэвхтэй Салимон, шүдний тулгуур эд, буйл, амны салстын үрэвсэл намдаах, эмчлэх Дентамон бэлдмэлүүд нь Монгол Улсын төрийн шагнал хүртсэн. Ургамлын гаралтай ханиалга намдаах, цэр ховхлох Дармон шахмал эм нь 2022 онд Монголын Эм Зүйн нэгдсэн "Эм" холбооны "Шилдэг инноваци шингэсэн бүтээгдэхүүн"-ээр шалгарсан.
Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидын хамтран зохион бүтээсэн бөөр хамгаалах бэлдмэл болон Нефромон плюс сироп нь ОХУ-ын «Фармамед.РФ» үйлдвэрт 2013 оноос үйлдвэрлэгдэн ОХУ-ын зах зээлд худалдаалагдаж байна.
2023 оны 1 сарын байдлаар Монос группийн хэмжээнд 41-аад оюуны өмчийн патент авсанаас 27 патентийг Эм судлалын хүрээлэн эзэмшиж байна.
Мөн уламжлалт анагаах ухааны эмийг орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлэх туршилт судалгааг Монголдоо анхлан амжилттай хэрэгжүүлж 2021 онд Дармон шахмал эм, 2022 онд Нормон мөхлөг эмийг GMP шаардлага хангасан Монос фарм ХХК-д үйлдвэрлэн зах зээлд гаргаснаар хэрэглэгчидийн талархалыг хүртээд байна.
Сүүлийн жилүүдэд дотоод гадаадын эрдэмтэдтэй хамтран Монголын уламжлалт анагаах ухааны жор, найрлагад суурилсан эм танг орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлэх инновацид суурилсан судалгааг эрчимжүүлэн Монгол эрдэмтдийн оюуны бүтээл, судалгааны үр дүнд гарган авсан эм, бэлдмэлээ Олон улсын зах зээлд таниулах, нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
Тэргүүлэх бүтээгдэхүүн ба төслүүд
Салимон
Монгол орны эндемик ургамлаас гарган авсан дархлааны урвалыг зохицуулах идэвхтэй бэлдмэл. Монгол Улсын төрийн шагналт.
Дентамон
Шүдний тулгуур эд, буйл, амны салстын үрэвсэл намдаах, эмчлэх бэлдмэл. Монгол Улсын төрийн шагналт.
Дармон шахмал
Ургамлын гаралтай ханиалга намдаах, цэр ховхлох шахмал эм. 2022 онд "Шилдэг инноваци шингэсэн бүтээгдэхүүн"-ээр шалгарсан.
Нефромон плюс
Бөөр хамгаалах бэлдмэл. ОХУ-ын «Фармамед.РФ» үйлдвэрт 2013 оноос үйлдвэрлэгдэн ОХУ-ын зах зээлд худалдаалагдаж байна.
Читамон 0.3г шахмал
1993 онд МУ-ын стандарт батлуулж, бүртгүүлсэн ургамлын гаралтай анхны брэнд эм.
Нормон мөхлөг
2022 онд GMP шаардлага хангасан Монос фарм ХХК-д үйлдвэрлэн зах зээлд гарсан инновацийн бүтээгдэхүүн.
Судалгааны тэргүүлэх чиглэл
In vivo хоруу чанар болон үйлдэл тогтоох
In vivo аюулгүй байдлын үнэлгээ
Эмийн үйлдлийн механизмыг тогтоох
Эмийн шинэ хэлбэрийн технологийн судалгаа
Шинжилгээний арга боловсруулах
Стандартчилал ба баталгаажуулалт
Эмнэлзүйн туршилтын судалгаа
Эмийн ургамлын тарималжуулалт
Түүхэн замнал
Суурь
судалгаа
ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЙЛДЭЛ
БҮХИЙ БОДИСЫГ НЭЭН
ИЛРҮҮЛЭХ
Технологийн судалгаа
Стандартчилал
Тогтвортой чанарын судалгаа
Судалгаа
хөгжүүлэлт
Эмнэл зүйн өмнөх судалгаа
Судалгааны
ёс зүйн
зөвшөөрөл
Эмнэл зүйн судалгаа (I үе)
Эмнэл зүйн судалгаа (II үе)
Эмнэл зүйн судалгаа (III үе)
Судалгаа
хөгжүүлэлт
Судалгааны
ёс зүйн
дүгнэлт
ХЭЗ-ийн эм судлалын салбар зөвлөл
ХЭЗ-ийн эм зүйн салбар зөвлөл
Эмзүйн фармакопейн хороо
Хяналт
үнэлгээ
Эмийн
улсын
бүртгэл
ЭМЯ, Хүний эмийн зөвлөл
Баталгаажилт
Үйлдвэрлэл
Технологи шилжүүлэлт
Түгээлт
Маркетинг
Зах зээлийн дараах
тандалт судалгаа
(IV үе)
Эмнэл зүйн
судалгаа
ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
Брэнд
эмийн судалгаа
- Ургамлын гаралтай
- Эрдсийн гаралтай
- Амьтны гаралтай
- Нийлэг гаралтай
Женерик
эмийн судалгаа
- Шахмал, капсул
- Мөхлөг, нунтаг, үрэл
- Шингэн, сироп
- Ханд, хандмал
- Тосон түрхэц, крем, гель
Эмт ургамлын
тарималжуулалт
- Ховор, нэн ховор ургамлын генофондыг хамгаалах
- Ургамал тарималжуулах
- Эмт ургамлын музей
Эмнэл зүйн
өмнөх судалгаа
- Скрининг судалгаа
- Фармакологийн судалгаа
- Гистоморфологийн судалгаа
- Хурц, архаг хордлогын судалгаа
- Вивари тасаг
Технологийн
судалгаа
- Брэнд эм
- Женерик эм
- Биологийн идэвхт бүтээгдэхүүн
- Эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн
Эмийн
стандартчилал
- Химийн судалгаа
- Микробиологийн судалгаа
- Фитохимийн судалгаа
- Тогтвортой чанарын судалгаа
Хамтын ажиллагаа
Дотооддоо БШУЯ, ЭМЯ, ШУТСан, Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүд, МУИС, АШУИС зэрэг байгууллагатай хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд Эм судлалын хүрээлэн нь хамтын ажиллагааны хүрээнд нийт 13 төслийг хэрэгжүүлсэн ба ШУТС, БШУЯ, ЭЗШУАкадемитай хамтран хэрэгжүүлсэн.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ, ОХУ, Япон улсын нэр хүндтэй их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ийн Данкүүкийн их сургуулийн ITREN хүрээлэнтэй хамтран хөгжүүлж байгаа нанокальци, алтангагнуур, витамины найрлагатай ясны сийрэгжилтийг эмчлэх бэлдмэл болон ургамлын гаралтай харшлын болон дархлаа зохицуулах бэлдмэл нь зах зээлд гарахад бэлэн болсон. Мөн БНСУ-ын ЗГ-аас 140 сая воны санхүүжилттэй "Бактерийн эсрэг үйлдэлтэй нанопрактиклийг эмийн ургамлын түүхий эдээс гарган авах" сэдэвт суурь судалгааны төсөл хэрэгжүүлж байна.
Дотоодын хамтрагч байгууллагууд
Гадаадын хамтрагч байгууллагууд
Тэргүүлэх хамтарсан төслүүд
Ясны сийрэгжилт эмчлэх бэлдмэл
Нанокальци, алтангагнуур, витамины найрлагатай ясны сийрэгжилтийг эмчлэх бэлдмэлийг ITREN хүрээлэнтэй хамтран хөгжүүлж зах зээлд гарахад бэлэн болсон.
Харшлын болон дархлаа зохицуулах бэлдмэл
Ургамлын гаралтай харшлын болон дархлаа зохицуулах бэлдмэлийг хамтран хөгжүүлж зах зээлд гарахад бэлэн болсон.
Нанопартиклийн суурь судалгаа
"Бактерийн эсрэг үйлдэлтэй нанопартиклийг эмийн ургамлын түүхий эдээс гарган авах" сэдэвт суурь судалгааны төсөл хэрэгжүүлж байна.
Нефромон плюс сироп
Бөөр хамгаалах бэлдмэл болон Нефромон плюс сироп нь ОХУ-ын «Фармамед.РФ» үйлдвэрт 2013 оноос үйлдвэрлэгдэн ОХУ-ын зах зээлд худалдаалагдаж байна.