Монос Уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэр: GMP-3 төсөл нээлтээ хийлээ.
Мэдээ мэдээлэл
2026-07-03
Монголчууд эртнээс эмийн ургамал, эрдэс, амьтны гаралтай зарим түүхий эдийг ашиглан эм тан бэлтгэж, зүү төөнүүр, бариа заслаар биеэ анагааж ирсэн билээ. Өнөө цагт химийн гаралтай эмийн хэрэглээ давамгайлж байгаа хэдий ч хүний биед сөрөг нөлөө багатай, байгалийн цэвэр эко эм, бэлдмэлийн эрэлт хэрэгцээ улам бүр өссөөр байна. Саяхан нээгээд буй “Уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэр” маань Монголын уламжлалт анагаах ухааны өв мэдлэгийг олон улсын GMP стандарт, орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан бүтээсэн гэнэ. Мөн хиймэл оюунд суурилсан ухаалаг шийдэлтэй гэдгээрээ онцлогтой.
Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 80 нэр төрлийн 150 тун бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Уг үйлдвэр нь Монголд анх удаа GMP эм үйлдвэрлэлийн стандартыг шахмал болон капсултай эмдээ нэвтрүүлж байв. Энэхүү стандарт нь үйлдвэр доторх хүмүүс болон материалын хөдөлгөөнийг хооронд нь давхцуулахгүйгээр зохицуулж, агаар, усыг тогтмол цэвэршүүлснээр эмэнд бохирдол орохоос сэргийлдэг байна.