GMP-3 төслийн нээлт: Хамба лам Д.Нацагдорж
Мэдээ мэдээлэл
2026-07-23
Монголын уламжлалт анагаах ухаан бол хүн байгальтайгаа зохицон амьдрах ухаан юм. Уламжлалт анагаах ухаан нь зөвхөн өвчнийг бус хүний бие, сэтгэл, амьдралын тэнцвэрийг хамтад нь авч үздэг онцлогтой. Олон зууны турш хэрэглэж ирсэн уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь ирээдүйн эрүүл мэндийн нэг чиглэл болно. Өнөөдөр дэлхий нийт урьдчилан сэргийлэх анагаах ухаанд илүү анхаарч байгаа нь уламжлалт анагаах ухааны үнэ цэнийг дахин тодорхойлж байна.
Монголд 700 гаруй эмийн ашигтай ургамал ургадаг гэх судалгааны тоо баримт бий. Иймд дэлхийд түгээмэл тохиолдож буй хүнд өвчнүүдийг уламжлалт эм тангаар эмчлэх судалгаа, шинжилгээний ажлуудыг Монос Групп -тэй хамтран эхлүүлээд байгаа билээ.