АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуульд  Ясны эрдэс нягтын хэмжигч (Dual-energy X-ray Absorptiometry, DEXA) орчин үеийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуульд Ясны эрдэс нягтын хэмжигч (Dual-energy X-ray Absorptiometry, DEXA) орчин үеийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Мэдээ мэдээлэл

2026-09-02

Монос Групп, Монос Эмийн Үйлдвэр ийн зүгээс Анагаах Ухааны Шинжлэх Ухааны Их Сургууль-ийн (АШУҮИС) Анагаах ухааны сургуульд хоёр энергийн рентген шингээлтийн (Dual-energy X-ray Absorptiometry, DEXA) технологи бүхий ясны эрдэс нягт (Bone Mineral Density, BMD)-ыг хэмждэг багаж хандивлах ёслол өнөөдөр зохион байгуулагдлаа.
DEXA арга нь ясны эрдсийн нягтралыг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн алтан стандарт (gold standard) арга бөгөөд ясны сийрэгжилтийг оношлох, хугарлын эрсдэлийг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянахад ашиглагддаг. Цацрагийн ачаалал бага, хэмжилтийн алдаа багатай, дахин давтан хийх боломжтой нь энэ аргыг өргөн хэрэглэгддэг болгосон гол давуу тал юм.
Өмнөд Солонгосын OsteoSys компанийн үйлдвэрлэсэн тус багаж нь нурууны бүсэлхий хэсгийн L1–L4 нугалам, ташааны яс (дунд чөмөг, нийт ташааны хэсэг), шуу зэрэг байршилд ясны эрдсийн нягтралыг өндөр нарийвчлалтай хэмждэг. Мөн T-score, Z-score, BMD зэрэг олон улсын стандартын үзүүлэлт тооцоолох, ирээдүйн хугарлын эрсдэлийг үнэлэх FRAX функцтэй.
Энэхүү багаж нь АШУҮИСургуулийн оюутан, багш нарын практик сургалт, эрдэм шинжилгээний судалгааны ажилд өргөн ашиглагдах бөгөөд ирээдүйд эмнэлзүйн судалгааны чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.