Бидний зорилго бол улс орныхоо уламжлалт өв соёлыг орчин үеийн хэрэглээнд нэвтрүүлэх
Мэдээ мэдээлэл
2026-10-28
Арга хэмжээний талаар “Монос Фарм” ХХК Гүйцэтгэх захирал М.Одгэрэл: "Монголчууд маань уламжлалт анагаах ухааны асар их өв баялагтай ард түмэн билээ. Энэхүү үнэ цэнтэй өвийг орчин үеийн хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг, экологийн цэвэр, ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх гэсэн хүсэл зорилготой хослуулан хөгжүүлэх нь манай уламжлалт анагаах ухаанд маш сайхан зохицдог юм. Бидний зорилго бол яг энэ уламжлалт улс орныхоо өв соёлыг орчин үеийн хэрэглээнд нэвтрүүлэх талаар зорьж, уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэрийн төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Уламжлалт анагаах ухааны эмийг орчин үеийн эмийн шаардлагатай ижил түвшинд чанар, аюулгүй байдлыг үнэлсэн судалгааны ажлууд болон тэдгээрийн үр дүнг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах зорилготой арга хэмжээ болж байна."
