АШУҮИС - Эм Зүйн Сургуулийн хамт олны төлөөлөл Монос GMP үйлдвэрлэлийн цогцолбортой танилцлаа.
Мэдээ мэдээлэл
2025-11-18
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль - Эм Зүйн Сургуулийн хамт олны төлөөлөл Монос GMP үйлдвэрлэлийн цогцолбортой танилцлаа. Энэхүү цогцолборт Монос Эмийн Үйлдвэр Monos Food - Монос Хүнс Monos Cosmetics үйлдвэрлэл мөн Монос Группийн судалгаа шинжилгээний төв байгууллага болох Эм Судлалын Хүрээлэн Drug Research Institute үйл ажиллагаа явуулж байна.
АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн захирал, профессор Д.Даваадагва Монгол Улсын эм зүйн салбарын хөгжил, үндэсний эмийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд их дээд сургуулиудын хамтын ажиллагаа болон эрдэм шинжилгээ–инновацийн уялдаа чухалыг онцлов. Энэхүү туршлага солилцох уулзалт нь их сургууль эрдэм шинжилгээний байгууллага үйлдвэрлэл гэсэн 3 талт байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж инновацийн бүтээгдэхүүн гаргах, хамтарсан эрдэм шинжилгээний бүтээл туурвих үйл ажиллагааг эрчимжүүлэх чухал алхам боллоо.
#ЭмҮйлдвэрлэлийгДэлхийнЖишигт #МоносЭмийнҮйлдвэр #monos #MonosGroup





