Цетирицин 10мг №20 - Харшлын эм - Cetirizine
5,700₮
Харшлын гаралтай загатнаа, чонон хөрвөс, харшлын гаралтай арьсны үрэвсэл, бүх төрлийн харшил, харшлын гаралтай зовхины үрэвсэл, хамрын салт бүрхүүлийн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, Квинкийн хаван, Хамрын салстын байнгын үрэвсэл, харшлын гаралтай улиралын чанартай үрэвсэл, харшил, үрэвсэл зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Нэг шахмал нь 10 мг цетирицин агуулна. Туслах бодисууд глюкоз, поливинилпирролидон, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлоз, титаны диоксид
Цетирицин 10 мг шахмал 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд өдөрт 1 удаа (орой) 100мл усаар даруулж ууж хэрэглэнэ.
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Жирэмсэн үед хэрэглэхгүй ба шаардлагатай тохиолдолд маш бага тунгаар эмчийн хяналтанд хэрэглэнэ. Хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно. Машин жолоодож яваа болон анхаарал ихээр шаарддаг ажил эрхэлдэг хүмүүст тунг хэтрүүлж болохгүй.Ховор тохиолдолд бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх, нойр хүрэх, хөөрөх, ам аргах, ходоод гэдэс эвгүйрэх шинж тэмдэг илэрнэ.