Магнимон 48/5мг №50 - /Магни В6 Magnimon/
27,200₮
Магни ба пиридоксины гидрохлорид (витамин В6) нь эсийн хэвийн үйл ажиллагаа, бодисын солилцооны ихэнх урвалууд, мэдрэлийн сэрэл дамжилт болон булчингийн агшилтын зохицуулганд оролцдог ба пиридоксины гидрохлорид нь ходоод гэдэсний замаас магнийн шимэгдэлтийг сайжруулж түүнийг эсэд нэвтрэхийг дэмждэг.
Магни дутагдлын бүх хэлбэрийн үед (сэтгэл гутралд өртөх, цочромтгой болох, айдас түгшүүр илрэх, нойргүйдэх, толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт муудах, ядрах, зүрх орчим өвдөх, артерийн даралт ихсэх, зүрхний хэм олшрох, зүрхний хэмнэл алдагдах, цус бүлэгнэлт ихсэх, судас агчих, юм залгихад төвөгтэй болох, гэдэс базалж өвдөх, өтгөн хатах, дотор муухайрах,бөөлжих, булчин татах, чангарал багасах, жирвэгнэх зэрэг) хэрэглэнэ.
Нэг бүрхүүлтэй шахмал нь 470мг магнийн лактат дигидрат (Mg +2 – 48мг ), 5мг пиридоксины гидрохлорид агуулна.Туслах бодисууд Микрокристалцеллюлоз, поливинилпирролидон, натрийн лаурилсульфат, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлоз, тальк, титаны диоксид, натрийн карбоксиметил цардуул
Эмийг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Насанд хүрэгсдэд болон 12-оос дээш насны хүүхдэд хоногт 6 хүртэл шахмалыг хэрэглэнэ (300мг). Хоногийн тунг 2-3 хувааж хооллох үедээ их хэмжээний шингэнээр даруулж ууна. Цусан дахь магнийн хэмжээ хэвийн болсон үед эмчилгээг зогсооно.
Кальцийн дутагдал давхар явагдаж байвал эхлээд магнийг нөхөөд дараа нь кальцийг нөхнө. Туулгах бэлдмэл болон архи байнга уух, биеийн ба оюуны өндөр ачаалалтай үед магнийн хэрэгцээ ихэсдэг учир энэ үед магнийн дутагдалд орж болзошгүй. Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед магнийг ууж хэрэглэхэд үүсдэггүй. Бөөрний дутагдлын үед магнийн хордлого үүсэж болно. Цусан дах магнийн хэмжээнээс хордлогын шинж хамаарах бөгөөд энэ үед артерийн даралт багасах, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл уналт ажиглагдах, рефлекс удаашрах, зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ өөрчлөгдөх, амьсгал дарангуйдагдах, зүрх зогсох, шээс хаагдах зэрэг шинж ажиглагдаж болно. Ховор тохиолдолд эмийн найрлаган дахь бодисоос харших, ходоод гэдэсний замын хямрал (хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх) илэрч болно. Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай бөөрний дутагдал (креатиний клиренс 30мл/мин-аас бага), фенилкетонури зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Бөөрний хөнгөн хэлбэрийн дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ. 25С- ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.