Флюлесс 200мг №20, уусгадаг нунтаг ацетилцистейн
24,100₮
Ацетилцистеин нь цэрийг шингэрүүлэн хэмжээг ихэсгэж, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхрох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг багасгана. Энэ үйлдэл нь бэлдмэлийн чөлөөт сульфагидриль бүлэг цэрний хүчиллэг мукополисахаридуудын дисульфидын холбоог тасалснаар мукопротеидын туйлшрал алдагдаж салсны зуурамтгай чанар багасаж байгаатай холбоотой. Ацетилцистеин мөн идээ бээрийг шингэрүүлэх үйлдэл үзүүлнэ.
Бэлдмэлийг ховхроход бэрхшээлтэй, зуурамтгай чанар нь ихэссэн салс-идээт цэр дагалдсан цочмог болон архаг амьсгалын замын эмгэгүүдийн үед, мөн уушгины гэмтэл ба мэс заслын дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Нэг уут бэлдмэл нь 200 мг ацетилцистеиныг агуулна. Туслах бодисууд: Аскорбины хүчил, сахароз, аспартам, силиконы диоксид, жүржийн амт оруулагч, маннитол.
1 уут бэлдмэлийг 50 мл халуун бүлээн усанд уусгаж, хоолны дараа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтөний насыг харгалзан эмчлэгч эмч тогтооно. Насанд хүрэгсэд ба 14-өөс дээш насны хүүхдэд 600 мг-аар өдөрт 1 удаа эсвэл 200 мг-аар өдөрт 2-3 удаа , 6-14 насны хүүхдэд 200 мг-аар өдөрт 2 удаа эсвэл 100 мг-аар өдөрт 3 удаа, 2-6 насны хүүхдэд 100 мг-аар өдөрт 2-3 удаа тус тус хоолны дараа ууж хэрэглэнэ. Эмчилгээ эхэлснээс хойш 4-5 өдрийн дараа өвчний шинж арилахгүй байвал эмчлэгч эмчдээ хандана.
Бэлдмэлийн туслах бодисын нэг удаагийн тунд 3.3 г сахар агуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ үү. Түүнээс гадна ходоод, 12 дээд гэдэсний шархлааны түүхтэй, улаан хоолойн венийн судасны өргөсөл, гуурсан хоолойн багтраа, бөглөрөлтөт бронхит, элэг, бөөрний үйл ажиллагааны дутмагшил, гистаминий хэт мэдрэгшил, цусны даралт ихсэх өвчин оношлогдсон хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
Тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч болзошгүй.