Гидрокортизон 1%-20гр тосон түрхлэг
7,300₮
Арьсны үрэвслийн анхны шинж тэмдэг болох загатнах, улайх, хавагнах зэрэгт хэсэг газарт түрхэж хэрэглэнэ. Мөн хайрст үлд болон янз бүрийн хэлбэрийн хажираст хэрэглэнэ.
1 г тосон түрхлэг нь 10 мг гидрокортизоны ацетат агуулна. Туслах бодис: Пропиленгликоль, вазелин, ланолин, стеарины хүчил, метилпарабен, пропилпарабен.
Гидрокортизон 1% тосон түрхлэгийг арьсны гэмтсэн хэсэгт хоногт 2-3 удаа түрхэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь арьсны эдгэрэлтээс хамаарах бөгөөд 6-14 хоног үргэлжилнэ. Арьсны эдгэрэлт удаан явцтай үед эмчилгээг 20 хоног хүртэл сунгаж болно. Мөн эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд боолт тавьж болно.
Өндөр настан болон хүүхдэд болгоомжтой хэрэглэх бөгөөд 6-с доош насны хүүхдэд эмчийн зааврын дагуу хоногт 1 удаа түрхэж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг 3 долоо хоногоос хэтрүүлэхгүй.