Нефрос сироп 100мл
27,500₮
Бөөр, шээсний замын эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Өөхний хэт исэлдэлтийг дарангуйлах, антиоксидант идэвхийг нэмэгдүүлэх замаар бие махбодын дархлалын тогтолцоог дэмжих, организмаас хортой нэгдлүүдийг гадагшлуулах ба хаван бууруулах шээс хөөх, бөөрний эсийн үйл ажиллагааг, бөөрний эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэхэд тустай.
Үндсэн найрлага: /5 мл сироп бэлдмэлд/
Нарийн навчит цахилдаг (Iris tenufolia Pall) -ийн үндэс, Хос шивүүрт улаагана (Ribes diacantum Pall) ургамлын найлзуур, Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis pseudoglandulosa Gontsch)-ын газрын дээрх хэсгийн хуурай хандууд-121.5 мг
Туслах бодис: Сорбитол, ксилитол, натрийн бензоат, калийн сорбат.
Савлалт: 100, 150 болон 200 мл шингэн
2-5 насны хүүхдэд 2.5 мл –ээр өдөрт 2 удаа, 6-12 насны хүүхдэд 5 мл –ээр өдөрт 3 удаа, 12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 10 мл –ээр өдөрт 3 удаа тус тус ууж хэрэглэнэ.
Найрлагын жагсаалт дах аль нэг нэгдэлд харшилтай бол хэрэглэж болохгүй. Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, ямар нэгэн суурь өвчтэй, эсвэл эмчийн хяналтанд байдаг, жирэмсэн эмэгтэй, эсвэл хөхүүл эх энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө өөрийн эмчээсээ зөвлөгөө авна уу, Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан бол хэрэглэхгүй. Хүүхдээс хол байлгана. Заасан заавар дээрхи хэмжээнээс хэтрүүлж хэрэглэж болохгүй. Энэ бүтээгдэхүүн нь эрүүл, тэнцвэртэй хоололт болон эрүүл амьдралын хэв маягийг орлохгүй. Ургамлын гаралтай сироп тул шилний ёроолд тунадас бууж болно. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.