Иммунос шахмал
28,000₮
Цочмог хэлбэрийн халдварт өвчнүүд, харшил, ханиад томуу, түлэгдэлт, яршил, биеийн эсэргүүцэл сулрах, дархлал дутагдлын бүх хэлбэр, идээт болон үрэвслийн гаралтай эмгэгийн үед бие махбодын дархлал, зүрх, төв мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэнэ.
Нэг шахмалд Өндөр зоосон цэцэг (Inula helenium L.)-ийн хуурай ханд, Монгол хунчир (Astragalus mongolicus Bge)-ын хуурай ханд тус бүр 93.8 мг; Туслах бодисууд: Глюкоз, натрийн карбоксиметил цардуул, тальк, цахиурын давхар исэл агуулагдана.
12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 2 шахмалыг өдөрт 2 удаа (өглөө, орой), 6-12 насны хүүхэд 1 шахмалыг өдөрт 2 удаа (өглөө, орой) хоол идсэнээс 30 минутын дараа усаар даруулж ууна.
Найрлагын жагсаалт дах аль нэг нэгдэлд харшилтай бол хэрэглэж болохгүй. Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, ямар нэгэн суурь өвчтэй, эсвэл эмчийн хяналтанд байдаг, жирэмсэн эмэгтэй, эсвэл хөхүүл эх энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө өөрийн эмчээсээ зөвлөгөө авна уу, Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан бол хэрэглэхгүй. Хүүхдээс хол байлгана. Заасан заавар дээрхи хэмжээнээс хэтрүүлж хэрэглэж болохгүй. Энэ бүтээгдэхүүн нь эрүүл, тэнцвэртэй хоололт болон эрүүл амьдралын хэв маягийг орлохгүй.