Нефрос шахмал №60
28,000₮
“Нефрос” шахмалыг дараах зориулалтаар хэрэглэнэ.
Үүнд:
-
Бөөр, шээс дамжуулах замын халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бөөрний үйл ажиллагааг дэмжих
-
Азотын хортой нэгдлийг биеэс гадагшлуулах
-
Антиоксидант
-
Бөөрний эсийн гэмтлээс хамгаалах
-
Бөөр, давсагны үрэвслийг бууруулах
-
Хаван бууруулах, шээс хөөх
-
Цочмог болон архаг явцтай бөөр, шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээнд хавсарч хэрэглэх
Нэг шахмалд
-
Нарийн навчит цахилдаг (Iris tenufolia Pall.) -ийн үндэс, Хос шивүүрт улаагана (Ribes diacantum Pall.) ургамлын найлзуур, Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis pseudoglandulosa Gontsch.)-ын газрын дээрх хэсгийн нийлмэл хуурай ханд - 243 мг
Туслах бодис: Лактоз, натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат
Хоол идсэнээс 30 минутын дараа усаар даруулж хэрэглэнэ.
6-11 насны хүүхдэд 1 шахмалаар өдөрт 2 удаа, 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд 2 шахмалаар өдөрт 2 удаа уулгана.
Бүтээгдэхүүнийг хамгийн багадаа 14 хоног уух ба 2 сар тасралтгүй хэрэглэж болно.
-
Бүтээгдэхүүний найрлага дах аль нэг бодист хэт мэдрэг эсвэл харшилтай бол хэрэглэж болохгүй.
-
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэлийг хэрэглэж байгаа, эсвэл эмчийн хяналтад байдаг, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна уу.
-
Бүтээгдэхүүний битүүмжлэл алдагдсан болон хадгалалтын хугацаа дууссан бол хэрэглэхгүй.