Зөгийн балтай таван салааны шүүс 100мл - ходоодны бэлдмэл
9,800₮
Ходоодны хүчиллэг багатай цочмог, архаг үрэвсэл, 12 хуруу гэдэсний шархлаа, улайлт, ходоодны архаг үрэвсэл, ходоодны хүчиллэг багатай үрэвслийн үед шархны эдгэрэлтийг түргэсгэх, үрэвслийг намдаах, амьсгалын замын үрэвсэлт өвчин, ханиад томууны үед бие махбодын тамир тэнхээг сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Нэг флакон нь 36.5 мл таван салааны шүүс, 52.2 г зөгийн бал агуулна.
- Ходоод гэдэсний шархлаа, хүчиллэг багассан гастрит болон ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарсан үед хоолны дараа өдөрт хүүхэд 5 мл-ээр 3-4 удаа, насанд хүрэгсэд 15 мл-ээр 3-4 удаа ууж хэрэглэнэ.
Спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Гаж нөлөө тогтоогдоогүй. Жирэмсэн болон хөхүүл хүмүүс, бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.