Шижидмон 500 мг №60 капсул
18,300₮
Шижидмон нь Монголын Уламжлалт Анагаах ухааны Шижид-6 талх эмийн найрлагад суурилсан капсултай эмийн хэлбэр юм. Ургамал ба эрдсийн гаралтай, хоол боловсруулах тогтолцоонд нөлөөлөх эм.
Цагаан гаа (Zingiber officinale Rosc.)-ны үндэслэг иш – 120 мг,
Гишүүнэ (Rheum officinale Baill.)-ийн үндэс, үндэслэг иш – 110 мг,
Өндөр зоосон цэцэг (Inula helenium L.)-ийн үндэс – 67.5 мг,
Ар үр (Terminala chebula Retz.)-ийн жимс – 67.5 мг,
Жамц давс (Halitum) – 67.5 мг,
Хужир (Tronae veneni) – 67.5 мг агуулна.
Насанд хүрэгсэд өдөрт 1-2 удаа тус бүр 2-4 капсултай эмийг хоолны өмнө болон хоолны дунд буцалсан бүлээн усаар даруулж ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 14 хоног байна
Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.Капсулыг задалж хэрэглэхгүй, бүтнээр нь залгиж хангалттай хэмжээний буцалсан бүлээн усаар даруулж ууна. Ургамлын харшилтай хүн болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.