Флюлесс 100мг №20, хүүхдийн уусгадаг нунтаг ацетилцистейн
21,400₮
Ацетилцистеин нь цэрийг шингэрүүлэн хэмжээг ихэсгэж, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхрох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг багасгана. Энэ үйлдэл нь бэлдмэлийн чөлөөт сульфагидриль бүлэг цэрний хүчиллэг мукополисахаридуудын дисульфидын холбоог тасалснаар мукопротеидын туйлшрал алдагдаж салсны зуурамтгай чанар багасаж байгаатай холбоотой. Ацетилцистеин мөн идээ бээрийг шингэрүүлэх үйлдэл үзүүлнэ.
Бэлдмэлийг ховхроход бэрхшээлтэй, зуурамтгай чанар нь ихэссэн салс-идээт цэр дагалдсан цочмог болон архаг амьсгалын замын эмгэгүүдийн үед, мөн уушгины гэмтэл ба мэс заслын дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Нэг уут нунтаг эм нь 100 мг ацетилцистеин агуулна. Туслах бодисууд - Элсэн чихэр, аспартам, эссенци, аскорбины хүчил, силикон диоксид
Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтний насыг харгалзан тогтооно. Насанд хүрэгсэд болон 14-өөc дээш насны хүнд 200 мг-аар хоногт 2-3 удаа, 6-14 настай хүүхдэд 200мг-аар хоногт 2 удаа, 2-6 настай хүүхдэд 100 мг-аар хоногт 2 удаа тус тус хоол идсэний дараа хэрэглэнэ. Уутанд савласан 3г нунтаг эмийг 50мл халуун усанд хийж уустал хутгаад, халуун бүлээнээр нь ууна.
Бэлдмэлийн туслах бодисын нэг удаагийн тунд 3.3 г сахар агуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ үү. Түүнээс гадна ходоод, 12 дээд гэдэсний шархлааны түүхтэй, улаан хоолойн венийн судасны өргөсөл, гуурсан хоолойн багтраа, бөглөрөлтөт бронхит, элэг, бөөрний үйл ажиллагааны дутмагшил, гистаминий хэт мэдрэгшил, цусны даралт ихсэх өвчин оношлогдсон хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
Тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч болзошгүй.