Магни дутагдвал ааш зан хувирах, нойргүйтэх шинж тэмдэг илэрнэ.
Магни агуулсан хоол хүнс идэхийн ач тус
Нүдний зовхи татах юмуу шөрмөс татахад магни хэрэгтэй гэж та бодож магадгүй тэгвэл энэ минерал нь хүний биеийн олон үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм байна. Азаар бид энэхүү минералыг хоол хүнсээрээ дамжуулан олж авах боломжтой. Ялангуяа ногоон хүнс , хар шоколаднаас авч болдог байна.
Энэ минералын нэг чухал үүрэг нь олон зуун энзимийн урвал явуулахад хамтарсан үүрэгтэй. Энзим нь олон боловсруулах үйл ажиллагаанд оролцдог нүүрс хүчил, өөх тосыг энерги болгохоос гадна цусны сахарыг тогтвортой байлгах, ясны эрүүл мэнд , тайвшруулах мэдрэлийн системд оролцох оролцоог дурдахгүй өнгөрөөж болохгүй. Мөн бидний бат бөх унтахад магни чухал үүрэгтэй. Эрэгтэй хүнд дунджаар өдөрт 400мг , эмэгтэй хүнд 300мг ойролцоогоор шаардлагатай.
Хэрвээ магни дутагдвал юу тохиолдох вэ?
Богино хугацаанд, үр дүн нь мэдэгдэхгүй гэхдээ энэ хугацаа уртасвал дутагдалтай болно. Ихэнхдээ энергийн дутагдалд орно. Магни нь кальц ба Д витамин, цусны саахар, гормоны балансыг зохицуулахад тусалдаг. Магни дутагдсанаар гүн ядаргаанд орох, ааш зан хувирах, нүд татах, нойргүйтэх, даралт ихсэх, шөрмөс татах (кальцын дутагдал бас нөлөөлнө) ба стрессдэх шинж тэмдэг илэрнэ.
Ямар хоол хүнс хэрэглэх вэ?
Магни нь ногоон навчлаг ургамал, бас түүхий какао, самар ба үрнүүдэд түгээмэл байдаг. Магнигаа нөхөхийн тулд хоолондоо магнигийн агууламж сайтай хоол хүнсийг түлхүү хэрэглэн, сахар , архины төрлийн ундаа, боловсруулсан хүнсийг багасгах хэрэгтэй.
Дараах хоол хүнсэнд магнигийн агууламж өндөр байна. Үүнд:
- Навчлаг ногоон ургамал (Кель, бууцай г.м)
- Жимс (илжгэн чих, авакадо, банана, бөөрөлзгөнө)
- Самар бас үрнүүд
- Олон төрлийн шошнууд
- Ногоонууд (вандуй, броколи, байцаа, ногоон вандуй, артичок, аспарагус, үрлэн байцаа)
- Далайн хүнс (салмон, макарель, туна)
- Бор будаа, овьёос
- Түүхий какао
- Хар шоколад
- Дүфү
- Колорелла нунтаг
Магнигийн дутагдалд орсон гэж үзэж байгаа бол нэмэлт магни хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр худалдан авч хэрэглэж болох ч зарим хүмүүс шингээхэд асуудалтай байдаг. Хэрвээ ихдэх юм бол гүйлгэх, гэдэс хямрах магадлалтай. Тиймээс эмчээс хэр хэмжээтэй магни хэрэглэхээ асуух нь зүйтэй.