Бид Лаборатори-доо SHIMADZU -ийн Хамгийн* сүүлийн загварын эмийн шинжилгээний тоног төхөөрөмжийг хүлээж авлаа.

Blog Single

Бид Лаборатори-доо SHIMADZU -ийн Хамгийн* сүүлийн загварын эмийн шинжилгээний тоног төхөөрөмжийг хүлээж авлаа 👏🔬💊

Япон улсын ШИМАЦҮ КОРПОРАЦИ нь өндөр идэвхит шингэний хроматографийн багажны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд NEXERA SERIES XR LC- 40 загвар нь Монгол Улсад анх удаа суурилагдаж байгаа юм.

Энэхүү багажаар эмийн бүтээгдэхүүний дээжинд шинжилгээ хийх бөгөөд давуу тал нь интернет сүлжээг ашиглан гар утас, таблеттай зэрэг төхөөрөмжөөс хандах холбогдох боломжтой.

NESERA -ийн 2022 оны энэхүү шинэ загвар нь:

• ӨИШХ багажийг ажиллуулах Labsolution программ нь ухаалаг, хэрэглэхэд хялбар, шинжилгээний явцад багажны гол үзүүлэлтийг (даралт, температур, урсгалын хурд, хөдөлгөөнт фазын хэмжээ гэх мэт) өөр төхөөрөмжөөс хянах, нөөцийн хувиарлалтыг оновчтой хийхэд хялбар болсон.

• Хэмжээний хувьд өмнөх загвараасаа 30%-иар жижиг хийгдсэн учир зай талбай бага эзэлж илүү авсаархан загварлаг, тохилог болсон.

• Цахилгаан зарцуулалтыг бууруулж байгаль орчинд эерэг нөлөөг нэмэгдүүлсэн.

• LC-40 AD XR шахуурга нь өндөр даралтанд тэсвэртэй хийгдсэн учир удаан хугацаанд өндөр бүтээмжтэй гүйцэтгэлийг өгөх

• SIL-40C XR автомат таригч багаж нь дээжийн тарилтанд бэлтгэх хугацааг бусад үйлдвэрлэгчийн багажнаас 20-40%-иар бууруулсан. Дээжийн тарилт хоорондын бохирдуулах хэмжээ 0.0003% буюу өмнөх загвар болон бусад ижил төрлийн үйлдвэрлэгчийн багаж төхөөрөмжөөс 2-10 дахин бага болсон байна.

Тоног төхөөрөмжийг нийлүүлсэн Shimadzu-ийн Монгол дахь төлөөлөгч Си-Ай-Ти ХХК Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдаа, засвар -ийн хамт олонд баярлалаа

Хуваалцах: