EBRD-тай хамтран амжиллаа

Blog Single

Монос Групп нь  Олон Улсын Good Manufacturing Practice (GMP) шаардлагад бүрэн нийцүүлсэн Эм Үйлдвэрлэлийн Цогцолбор байгуулах төслийг 2009 оноос Европийн Сэргээн Босголт Хөгжлийн банк (European Bank for Reconstruction and Development - EBRD)-тай хамтран амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Монгол Улсын эм үйлдвэрлэлийн салбарт хувийн хэвшлийнхний зүгээс хийсэн бодитой томоохон  энэхүү төсөлт хөтөлбөрийн үр өгөөжийг Олон улсад сурталчилах үүднээс EBRD-ийн  олон нийттэй харилцах зөвлөх ажилтай ноён Волкер Ахлэмер /Volker Ahlemeyer/  Монос Эмийн Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, фото сурвалжлага9 ярилцлага хийлээ.

Сурвалжлага ярилцлаганд  Монос Группийн Бизнес Хөгжил, Хөрөнгө Оруулалт хариуцсан Захирал  С.Баянмөнх, Монос Группийн Санхүү эрхэлсэн захирал Ц.Цэцэгбадам, Монос Фарм ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл нар оролцож, энэхүү “GMP Эм үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах төсөлт хөтөлбөрийг танилцуулах, Монос Группийн алсын хараа хэтийн бодлогын талаар болоод Монгол Улсын эмийн салбарын талаар мэдээ, мэдээлэл өгсөн юм.

Эм Үйлдвэрлэлийг Дэлхийн жишигт  #МоносЭмийнҮйлдвэр

Хуваалцах: