"Хөгжим эмчилгээ"-ний өдөр

Blog Single

Өнөөдөр дэлхийн "Хөгжим эмчилгээ"-ний өдөр 

Хавдар судлалын үндэсний төвд "Хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэцгээе" уулзалт боллоо. 

Монос эмийн үйлдвэрийн тохижуулсан хүлээлгийн танхимд хөгжим эмчилгээний талаар өөрийн мэдэх зүйлээ хуваалцан яриа хийв. 

Монгол улсад энэ салбарыг нэвтрүүлэхээр ажиллаж буй ХСҮТ-ийн чадварлаг хамт олонд ажлын амжилт хүсэе.

Уулзалтанд оролцсон мэргэжлийн уран бүтээлчид, анагаахын эмч мэргэжилтнүүд, дэмжигч байгууллагууд нэгэн зорилгын төлөө шинэ салбарыг хөгжүүлэхээр хамтран ажиллаж буйд талархалтай, бахархам байлаа.

Монгол хүн бүр эрүүл энх байг. 

 

Хуваалцах: