MonosCare СүүдэрБүүТусга

Blog Single

Монос Групп компани жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон нийгэмрүү чиглэсэн эерэг нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж ирсэн. Энэ удаад Монос 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Моносын үйлдвэрлэгч 3 компани болох Монос эмийн үйлдвэр, Монос Косметик ХХК, Монос Хүнс ХК нэгдэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Хамтдаа сэргийлье” хандивын аяныг зохион байгууллаа.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг хүүхэд асрах төвүүдийн /асран хамгаалагчаа алдсан, хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй/ 0-18 нас хүртэлх нийт 300 гаруй хүүхдэд өөрсдийн үйлдвэрлэлийн дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд, нэн шаардлагатай амин дэм, хүүхдийн гоо сайхны бүтээгдэхүүн, амны хаалт зэрэг нийт 6,000,000 гаруй төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүнээр хандив өргөлөө.

Бид хүн бүхэнд тусалж чадахгүй ч

Хүн бүр хэн нэгэнд тусалж чадна. 😍

Монос Эмийн Үйлдвэр

Monos Cosmetics

Monos Food - Монос Хүнс

Монос эмийн үйлдвэрийн зүгээс хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих #Натурвит хүүхдийн мульти витамин, дархлаа дэмжих #Витагрипп, ханиад томууны үед цэр ховхолж шингэрүүлэх #Флюлесс бусад эм бэлдмэлүүд, Монос Косметик компани өөрсдийн үйлдвэрлэн гаргадаг Биомон Кидс брэндийн Хонины сүүлтэй тос, хүүхдийн цацлага, шампунь, маамуу брэндийн хүүхдийн тэжээлийн тос зэрэг арьс арчилгааны бүтээгдэхүүн, Монос Хүнс компани эмийн ургамалтай Энхжин эрүүл мэндийн цай, байгалийн зэрлэг жимстэй Эко уусдаг цай, Бэрривитын витаминтай аньс, нэрс жимстэй үрэл зэрэг хүүхдэд зориулан гаргадаг бүтээгдэхүүнээсээ тус тус хандивласан юм.

Хуваалцах: