Шилдэг инноваци шингэсэн бүтээгдэхүүн ДАРМОН

Blog Single

Монгол улсад орчин цагийн эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болох "МОНГОЛЫН ЭМ ЗҮЙН АЖИЛТНЫ ХОЁРДУГААР ИХ ХУРАЛ" энэ өдөр төрийн ордноо амжилттай зохион байгуулагдлаа.

Эм зүйн салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, гарц гаргалгаа, хууль эрх зүйн орчны шинэчлэл зэрэг олон асуудлаар хэлэлцсэн юм.

2022 оны Эм хангамж, Үйлдвэрлэлийн салбарын шилдэг инноваци шингэсэн бүтээгдэхүүнээр Эм судлалын хүрээлэнд судалгаа хөгжүүлэлт хийгдэж, Монос Эмийн Үйлдвэр үйлдвэрлэгдэн хэрэглэгчдэдээ хүргээд тун удаагүй байгаа ДАРМОН бүтээгдэхүүн шалгарлаа.

Энэхүү бүтээгдэхүүн нь уламжлалт эмийг орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн ургамлын найрлагатай шахмал эм билээ.

Эм судлалын үйлдэл

“Дармон” шахмал нь гуурсан хоолой, уушгины үрэвслийг намдаах, гуурсан хоолойн гөлгөр булчингийн агчлыг бууруулж ханиалга намдаах, цэр ховхлох зэрэг үйлдэл үзүүлнэ.

Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэд болон Монос Эмийн үйлдвэрийн нийт хамт олондоо халуун баяр хүргэе!

Эм үйлдвэрлэлийг дэлхийн жишигт - Монос Эмийн Үйлдвэр

Эрүүл Мэндийн Яам

ЭМ Холбоо ТББ

Хуваалцах: