Витамин С ба цайрын ашиг тус

Blog Single

Витамин С ба цайрын ач тус

Витамин С нь хүчтэй антиоксидантуудын нэг бөгөөд эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах, хөгшрөлийн эсрэг, хорт хавдраас сэргийлэх, дархлаа дэмжих, үрэвслийг бууруулах, хоргүйжүүлэх процессыг дэмжинэ. Витамин С арьсанд  таны арьсанд, гоо сайханд чухал үүрэг гүйцэтгэнэ. Коллаген  ширхгийг арьсны дерма давхаргад нийлэгжихэд Витамин С нь ферментийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс та Витамин С-г  хэрэглэвэл таны арьс толигор байх болно. Мөн витамин С нь арьсыг сайн чийгшүүлж, арьсны рH-ийг тэнцвэржүүлж, арьсыг цайруулна.

Цайр дархлааны систем болон арьсанд маш чухал үүрэгтэй. Цайр нь арьсны нөхөн төлжилтөд оролцдог бөгөөд шархны эдгэрэлтийг түргэсгэнэ. Хэрэв биед цайр дутагдвал арьс хуурайших, хар батга гарах, дерматит зэрэгт өртөж болзошгүй. Цайр нь чөлөөт радикалуудын эсрэг үйлдэлтэй бөгөөд үрчлээг багасгаж, коллагены нийлэгжилтийг дэмждэг үр дүнтэй антиоксидант бөгөөд арьсны өдөр тутмын арчилгаанд нэн тохиромжтой элемент юм.

Өөрийнхөө төлөө өдөрт нэг Витагрипп

Хуваалцах: