Бүтээгдэхүүн

Магнимон 48/5мг №50 - /Магни В6 Magnimon/

16000.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Магни нь эсийн хэвийн үйл ажиллагаа, ихэнхи бодисын солилцоонд оролцдог амьдарлын чухал элемент юм. Мөн мэдрэлийн сэрэл дамжилт болон булчингийн агшилтын зохицуулганд оролцоно.

Пиридоксиний гидрохлорид (витамин В6) нь бодисын солилцооны олон урвалын зэрэгцээ мэдрэлийн системийн бодисын солилцооны зохицуулганд оролцдог. Пиридоксиний гидрохлорид нь ходоод гэдэсний замаас магнийн шимэгдэлтийг сайжруулж түүнийг эсэд нэвтрэхийг дэмждэг.

Цусанд магнийн хэмжээ: 12-17 мг/л байвал магнийн бага зэргийн дутагдалтай, 12 мг/л ээс бага байвал магнийн хүнд дутагдалд орсон гэж үзнэ. Хэрэглэсэн тунгийн 50% нь ходоод гэдэсний замаас шимэгдэнэ. Биед байх магнийн 99% хувь нь эс дотор байдаг. Эс доторхи магнийн 2/3 нь ясны эдэд, үлдсэн хэсэг нь гилгэр болон хөндлөн судалт булчингийн эдэд хуваарилагдана. Хэрэглэсэн тунгийн 1/3 нь бөөрөөр ялгарна.

Хэрэглэх заалт: Магнийн дутагдлын үед (сэтгэл гутрал, цочромтгой болох, айдас түгшүүр илрэх, нойргүйдэх, толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт муудах, ядрах, зүрх орчим өвдөх, артерийн даралт ихсэх, зүрхний хэм олшрох, зүрхний хэмнэл алдагдах, цус бүлэгнэлт ихсэх, судас агчих, юм залгихад төвөгтэй болох, гэдэс базалж өвдөх, өтгөн хатах, дотор муухайрах, бөөлжих, булчин татах, чангарал багасах, жирвэгнэх зэрэг) хэрэглэнэ.

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Эмнэл зүйн судалгаагаар урагт ямар нэг сөрөг нөлөө тогтоогдоогүй. Бэлдмэлийг жирэмсэн үед зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Магни нь хөхний сүүгээр ялгардаг учир хөхүүл үед эмийг хэрэглэхгүй байвал зохино.  

Нэг бүрхүүлтэй шахмалд 470 мг магнийн лактат дигидрат (Mg+2 - 48 мг), 5 мг пиридоксиний гидрохлорид агуулагдана.

Урьдчилан сэргийлэх зорилгоор: Насанд хүрэгсдэд ба 12-с дээш насны хүүхдэд: 2 шахмалаар өдөрт нэг удаа, эсвэл 1-2 шахмаалаар өдөрт 2 удаа 12-с бага насны хүүхэд:Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Эмчилгээний зорилгоор: Насанд хүрэгсдэд болон 12-оос дээш насны хүүхдэд (50кг-с дээш жинтэй): хоногт 6 хүртэлх шахмалыг хэрэглэнэ (300 мг). Хоногийн тунг 2-3 хувааж хооллох үе эсвэл хоолны дараа нэг аяга усаар даруулж ууна. Хүүхдэд: 6 наснаас дээш хүүхдэд (20кг-с дээш жинтэй), магнийн тунг 5-10мг/кг-р хоногийн тунг тооцно. Дээд тал нь өдөрт 2-3 шахмалыг хэрэглэх ба 2-3 удаа хувааж ууна. Цусан дахь магнийн хэмжээ хэвийн болсон үед эмчилгээг зогсооно.

Болгоомжлол: Кальцийн дутагдал давхар явагдаж байвал эхлээд магнийг нөхөөд дараа нь кальцийг нөхнө. Туулгах бэлдмэл болон архи байнга уух, биеийн ба оюуны өндөр ачаалалтай үед магнийн хэрэгцээ ихэсдэг учир энэ үед магнийн дутагдалд орж болзошгүй.

Гаж нөлөө: Ховор тохиолдолд эмийн найрлаган дахь бодисоос харших, ходоод гэдэсний замын хямрал (хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх) илэрч болно.

Хориглох заалт: Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 30мл/мин-аас бага), фенилкетонури зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Бөөрний хөнгөн хэлбэрийн дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ.

Эмийн харилцан үйлчлэл: Уг эмийг кальцийн давс, фосфат агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэвэл хоол боловсруулах замаар магнийн шимэгдэлт илэрхий багасна. Магни нь тетрациклины шимэгдэлтийг бууруулдаг тул 3 цагийн зайтай хэрэглэвэл зохимжтой. Мөн ууж хэрэглэдэг цус шингэлэх эмүүдийн үйлдлийг сулруулна. Пиридоксиний гидрохлорид  нь леводопагийн идэвхийг дарангуйлна.