Бүтээгдэхүүн

Эзамон №60 - Тархины цусан хангамж сайжруулах бэлдмэл

11500.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл:  Эзамон нь пирацетам, циннаризин гэсэн эмийн бодис агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл юм. Бэлдмэлийн найрлага дахь пирацетам нь оюун ухаан, сэтгэн бодох үйл ажиллагааг сэргээж сайжруулах үйлдэлтэй. Циннаризин нь кальцийн ион эсийн ханаар нэвтрэхийг саатуулж, судас өргөсгөж, тэнцвэрийн төвийн сэрлийг бууруулж, хүчилтөрөгчгүй орчинд эмийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ. Хавсарсан нийлмэл найрлага нь хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг илэрхий үйлчилгээ үзүүлнэ. Хоёр эмийн бодис нь харилцан бие биенийхээ үйлчилгээг дэмжиж, тархины цусан хангамжийг сайжруулна.

Хэрэглэх заалт:  

  • Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал
  • Гэмтлийн дараах тархины судасны эмгэг
  • Янз бүрийн гаралтай тархины эмгэг
  • Ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж
  • Дотор чихний эмгэг-толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих
  • Оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.

Эмийн эмчилгээний бүлэг: Тархины цусан хангамж сайжруулах бэлдмэл

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг капсул нь 400 мг пирацетам, 25 мг циннаризин агуулна.

Туслах бодисууд: Лактоз, силикон диоксид, магнийн стеарат

Насанд хүрэгсэд 1-2 капсулаар хоногт 3 удаа, 6-аас дээш насны хүүхдэд 1-2 капсулаар өдөрт 1-2 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ. Бэлдмэлийг завсарлагагүйгээр 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхгүй. Эзамоныг хэрэглэх цагтаа (ялангуяа 1 удаа хэрэглэж байгаа үед) хэрэглэлгүй мартаж өнгөрөөж болохгүй. Хэрэв ингэж өнжсөн тохиолдолд бэлдмэлийг яаралтай хэрэглэх бөгөөд харин дараагийн хэрэглэх хугацаа өнгөрсөн байвал мартаж өнжсөн тунг нөхөж хэрэглэхгүй.

Анхааруулга: Бэлдмэлийг элэгний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Хөнгөн явцтай бөөрний дутагдлын үед ялангуяа креатининий клиренс 60 мл/мин-аас бага байгаа тохиолдолд бэлдмэлийг хэрэглэх хоорондын зайг уртасгах буюу эмчилгээний тунг багасгана. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд элэгний ферментүүдийг анхааралтай хянах шаардлагатай. Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ.

Гаж нөлөө: Маш ховор тохиолдолд арьсны урвалууд үүсэх, гэрэлд мэдрэгших зэрэг харшлын урвал илэрнэ. Зарим үед шүлс ихээр ялгарах, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах системийн зүгээс гаж нөлөө илэрнэ. Настай хүмүүст удаан хугацаагаар хэрэглэх үед экстрапирамид системийн зүгээс гаж нөлөө илэрч болзошгүй. Тайван бус цочромтгой болох, нойргүйдэл үүсч болзошгүй.

Хориглох заалт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.

  • Бэлдмэлийн найрлага дахь пирацетам, циннаризин зэрэг бүрэлдэхүүн   хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
  • Хүнд явцтай бөөрний дутагдал
  • Цус алдалт болон цус харвалт
  • Жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сард)
  • Хөхүүл үед

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Тун хэтэрсэн тохиолдолд хүнд явцтай гаж нөлөө (эмчилгээг зогсоох хүртэл) илэрдэггүй байна. Хүүхэд хордсон тохиолдолд нойргүйдэх, тайван бус болох, цочромтгой болох, салганах зэрэг хөөрлийн урвалууд илрэх бөгөөд ховор тохиолдолд  хар дарах, хий юм үзэгдэх, таталдаа үүсэх зэрэг шинж ажиглагдаж болзошгүй.

Эмийн харилцан үйлчлэл:  Төв мэдрэлийн системийг дарангуйлах эмүүд (нойрсуулах ба тайвшруулах эм), гурван цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэхэд тайвшруулах үйлдэл нь ихэснэ.

Эзамон нь ноотроп бэлдмэл, артерийн даралт бууруулах эм, судас өргөсгөх эмүүдийн үйлдлийг хүчжүүлнэ. Бусад судас өргөсгөх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг хүчжүүлэх ба бэлдмэлийн найрлага дахь циннаризин нь даралт ихэсгэх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг сулруулна. Бэлдмэл бамбай булчирхайн дааврын үйлдлийг нэмэгдүүлж улмаар салганах, тайван бус болох шинж илэрнэ. Мөн зарим цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдлийг ихэсгэнэ.