Бүтээгдэхүүн

Ксезолин 0.1%-10мл - Хамрын шүршлэг /Ayll/

7000.0
Худалдаж авах

Ксилометазолин нь цусны судсыг нарийсган хамар залгиурын салст бүрхүүлийн хаван болон улайлтыг арилгана. Үүний дүнд хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед хамрын амьсгал хөнгөвчлөгдөнө.Эмчилгээний тунгаар хамрын салстыг цороохгүй ба улайлгахгүй.

Бэлдмэлийн үйлдэл хэдэн минутын дараа илэрч 8-12 цаг үргэлжилнэ. Давхар хамар чийгшүүлэгчтэй учир, хамрын салтсынг хуурайшуулах нөлөө багатай. Хэсэг газар хэрэглэхэд цусанд бараг шимэгддэггүй

Түүний цусан дахь концентраци маш бага бөгөөд орчин үеийн аргачлалаар тодорхойлогдох боломжгүй байдаг.

Хэрэглэх заалт: Ксезолин шүршлэг эмийг дараах тохиолдлуудад хэрэглэнэ.

  • Вирусын болон нянгийн гаралтай хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвсэл
  • Хамрын дайвар хөндийн үрэвсэл, түүний сэдрэл хамрын салст бүрхүүлийн харшлын гаралтай үрэвсэл
  • Дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах)
  • Хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах
  • Хамрын хөндийд хийх  ажилбарт өвчтөнг бэлтгэхэд тус тус хэрэглэнэ.

1мл шүршлэг нь 1мг ксилометазолины гидрохлорид агуулна.

Туслах бодисууд: натрийн дигидрофосфат, натрийн гидрофосфат, натрийн хлорид, сорбитол, гидроксипропилметил целлюлоз, бензалконы хлорид,  цэвэршүүлсэн ус

0.1%-ийн шүршлэгийг насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд 1 шүршилтээр (шаардлагатай үед давтаж болно) хоногт 3-4 удаа шүршиж хэрэглэнэ. Эмчилгээг тасралтгүй 10 хоног үргэлжлүүлж болно.

Гаж нөлөө: Хамрын салст бүрхүүл цочирч хорсох, хуурайшиж таагүй мэдрэмж төрөх, удаан хугацаагаар хэрэглэх үед хамрын салст хавагнах, шүүрэл нь ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болно. Мөн тунг хэтрүүлэх болон бэлдмэлийг залгисан үед хааяа толгой өвдөх, зүрхний цохилт олшрох зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

Хориглох заалт: Хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин ба эмийн найрлаганд буй бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.

Анхааруулга: Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эмчийн заавраар хэрэглэж болно. Мөн эмийг артерийн даралт ихтэй, зүрхний бах, чихрийн шижин өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Бусад эмтэй харилцан үйлчлэл: Ксезолиныг сэтгэл гутралын эсрэг эмүүд, моноаминооксидаза ферментэд хориг үүсгэдэг эмүүдтэй хамт нэг зэрэг хэрэглэж болохгүй.