Бүтээгдэхүүн

Аспирин 81мг №100

8500.0
Худалдаж авах

Зүрхний бах, эрсдэлт хүчин зүйл бүхий (чихрийн шижин, цусан дах липидийн хэмжээ ихсэх, артерийн гипертони, таргалалт, тамхи, өндөр настан) зүрхний булчингийн цочмог шигдээс болон түүний дахилтаас сэргийлэх, судасны мэс ажилбар болон хагалгааны дараа тромбэмболи үүсэхээс сэргийлэх. Тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх. Титэм судсанд тромб үүсэхээс урьдчилан сэргийлэх. Мигрень өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх

Нэг шахмалд тус бүрт 81 мг, 100 мг ацетилсалицилийн хүчил агуулна. Туслах бодисууд: Микрокристал целлюлоз, тальк, гидроксипропилметилцеллюлоз флатат, титаны диоксид, будагч бодис Е102

Бэлдмэлийг 81мг, 100мг-аар өдөрт 1 удаа хоолны дараа 100 мл усаар даруулж ууна.

Бэлдмэл гуурсан хоолойг  агшаах ба гуурсан хоолойн өвчний хөдлөл болон харшлын бусад урвал үүснэ. Бэлдмэлийг цус шингэлэх үйлдэлтэй бусад эмтэй хамт хэрэглэвэл цус алдах эрсдэл нэмэгдэнэ. Их тунгаар буюу хэт удаан хугацаагаар хэрэглэвэл өртөмтгий бүлэг өвчтөний тулай өвчинг сэдрээх аюултай. Тун хэтрэх нь өндөр настангуудад онцгой аюултай.  Архитай хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын салстыг гэмтээх ба цус алдах эрсдэл нэмэгдэнэ. Жирэмсний эхний 3 сард бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гажиг /сэтэрхий тагнай, зүрхний гажиг/ үүсэх эрсдэл нэмэгддэг. Жирэмсний 2-3 дахь сард зөвхөн түүний эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулсны дараа хэрэглэж болно. Жирэмсний сүүлийн 3 сард хоногт 300 мг ба түүнээс  их тунгаар хэрэглэвэл төрөх үед эх болон ургаас цус алдах эрсдэл нэмэгдэх учир хэрэглэхийг хориглоно. Аюулхай ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал /дотор муухайрах, бөөлжих, суулгах /, ходоод болон дээд гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих  зэрэг гаж нөлөө илэрч болно.