Бүтээгдэхүүн

Салимон 50мл - Дархлаа дэмжих бэлдмэл - Salimon

4300
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл:  Бэлдмэл нь Т-лимфоцит, В лимфоцит макрофаг гэсэн 3 төрлийн эсийн хоорондох хоршилт үйл ажиллагааг идэвхжүүлж фагоцит эсүүдийн залгих чадварыг нэмэгдүүлэх, иммуноглобулины нийлэгжилтийг хурдасгах, хэт исэлдэлт хамааралт дархлал дутагдлын үед антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх, дархлаа дутагдлын бүх хүнд хэлбэрийг багасгах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах, нойр болон хоолны дуршлыг нэмэгдүүлэх, сэтгэл санааг тайвшруулах үйлдэл үзүүлнэ. Мөн хорт хавдрын туяа ба хими эмчилгээний хордлогыг тайлах, хорт хавдрын эсрэг биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын тогтолцооны идэвхийг дээшлүүлэх үйлдэлтэй.

Хэрэглэх заалт:  Бүх төрлийн хорт хавдар, хорт хавдарын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутагдлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах, хоол тэжээлийн дуршил буурах үед, өвчинд амархан өртөмтгий болох, антибиотик эмийн эмчилгээ, архаг ужиг явцтай өвчнүүд, халдварт өвчин, мэс заслын өмнө ба дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх  зорилгоор хэрэглэнэ.

Нэг флакон нь шинэсэрхүү бударганы газрын дээрх хэсгээс бэлтгэсэн 30%-ийн спиртэн хандмал 50 мл агуулна.

Насанд хүрэгсэд 25-30 дуслаар өдөрт 3-4 удаа, хүүхэд 10-20 дуслаар өдөрт 3 удаа хоол идсэнээс 20-30 минутын дараа усаар даруулж ууна.

Анхааруулга: Бэлдмэлийг хадгалах явцад уусмал булингартаж, тунадас унаж болно. Иймээс бэлдмэлийг хэрэглэхээс өмнө сайтар сэгсэрнэ. Мөн бэлдмэлд 30%-ийн этилийн спирт  агуулагдаж байгаа тул спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Машин жолоодож буй үед хэрэглэхгүй байхыг анхааруулъя.

Гаж нөлөө: Тогтоогдоогүй

Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Бусад эмтэй харилцан үйлчлэл: Тогтоогдоогүй