Бүтээгдэхүүн

Аспирин С 500мг №10

1550.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Бүтээгдэхүүний найрлагад байх ацетилсалицилийн хүчил нь простагландины нйилэгжилтэнд оролцдог циклооксигеназа 1 ба 2 ферментийг дарангуйлснаар өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах үйлдэлтэй бол аскорбины хүчил нь хүчтэй ангижруулагч тул амьд бие махбодын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Аскорбины хүчил нь бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судаснуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийн процессын тохируулга, стериод бүтэцтэй гормоны нийлэгжилт, дезоксирибонуклейн болон рибонуклейн хүчлийн нийлэгжилт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодын иммунобиологийн шинж чанарыг ихэсгэдэг байна. Хүний биед аскорбины хүчил үл нийлэгжих тул зөвхөн хоол тэжээлтэй орж байгаа аскорбины хүчил бие махбодын хэрэгцээг хангана.

Фармакокинетик:

Ацетилсалицилийн хүчил хоол боловсруулах замаар түргэн бүрэн шимэгдэнэ. Түүний цусны плазм дах концентраци 10-20 минутын дараа дээд хэмжээндээ хүрнэ. Ацетилсалицилийн хүчил цус тархины хоригийг санй нэвтэрхээс гадна хөхний сүүтэй ялгарна. Ацетилсалицилийн хүчил нь  метаболит байдлаар шээстэй ялгарна. Түүний хагас ялгаралтын үе ойролцоогоор 20 минут.

Хэрэглэх заалт:  Бэлдмэлийг янз бүрийн шалтгаантай хөнгөн явцтай өвдөлтийн үед (мэдрэлийн, шүдний, булчингийн, үений өвдөлт болон биены юм өвдөлттэй ирэхэд), ханиад, томуу болон томуу төст өвчин болон халдвар-үрэвслийн гаралтай халууралтын үед халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор хэрэглэнэ. 

Эмийн эмчилгээний бүлэг: Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл

 

Эмийн найрлага, тун хэмжээ:

Нэг шахмал нь 400 мг Ацетилсалицилийн хүчил, 100 мг аскорбины хүчил агуулна.

Туслах бодисууд: Натрийн карбоксиметилцардуул, магнийн стеарат,

1 удаа 1-2 шахмалыг ууна. Хоногийн дээд тун 6 шахмал. 12 хүртэлх насны хүүхдэд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Хориглох заалт:.

  • 15 наснаас доош хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Ялангуяа вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын хурц үрэвсэлт өвчин болон Реягийн хам шинжтэй хүүхдэд эрс хориглоно.
  • Ацетилсалицилийн хүчил, стериод бус үрэвслийн эсрэг эм болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
  • Хоол боловсруулах замын улайлтат, шархлаат эмгэг
  • Хоол боловсруулах замын цус алдалт, цусархаг шүүдэст эмзэгшил
  • Салицилат болон стериод бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа
  • Цус шүүрэмтгий болон шалбарамтгай өвчтөнд
  • Жирэмсний эхний 3 сар, хөхүүл эх

Гаж нөлөө:

  • Харшлын урвал: Арьсан дээр тууралт, чонон хөрвөс гарах болон гуурсан хоолойн багтраа илрэх
  • Цус алдалт: Хамар, буйл болон цусаар бөөлжих, өтгөн харлах
  • Хоол боловсруулах эрхтний хямрал: Огиудас хүрэх, бөөлжих, хэвлийгээр өвдөх, гүйлгэх, ходоод болон 12 хуруу гэдэсний шархлаа үүсэх

Эмийн харилцан нөлөөлөл:  

  • Ацетилсалицилийн хүчлийн хоногийн тун нь 1 гр байвал дотуур ууж хэрэглэдэг антикоагулянт болон стериод бус үрэвслийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.
  • Гепарин, шээсний хүчлийг гадагшлуулдаг бэлдмэлүүдтэй (бензобромарон, пробенецид) хамт хэрэглэхийг хориглоно.
  • Бэлдмэлийн найрлагад ацетилсалицилийн хүчил, аскорбины хүчил агуулагддаг учир түүний хоногийн хэмжээг ихэсгэхгүйн үүднээс найрлагандаа эдгээрийг агуулсан бусад бэлдмэлийг хамт хэрэглэхийг хориглоно.

Анхааруулга:

  • Бэлдмэл гуурсан хоолойн багтраа түүний сэдрэлийн үед харшлын урвал үүсгэнэ. Асуумжинд гуурсан хоолойн багтраатай, өвчний халууралт, хамрын уйланхай, амьсгалын замын архаг өвчин, бусад бэлдмэлд харшилтай байх нь эрсдэлтэй хүчин зүйл болно.
  • Бэлдмэлийг цус шингэлэх үйлдэлтэй бусад эмтэй хамт хэрэглэвэл цус алдах эрсдэл нэмэгдэнэ.
  • Их тунгаар, хэт удаан хугацаагаар хэрэглэвэл тулай өвчинг сэдрээх аюултай.
  • Тун хэтрэх нь өндөр настангуудад онцгой аюултай.
  • Согтууруулах ундаатай хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын салстыг гэмтээх ба цус алдах эрсдэл нэмэгдэнэ.

Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:

  • Жирэмсэн үед удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.
  • Биений  юм их хэмжээгээр ирэх эсвэл умайд спираль тавиулсан тохиолдолд
  • Ямар нэгэн мэс ажилбарт орох шаардлагатай бол уг эмийг хэрэглэж болох талаар эмчлэгч эмч, мэс засалч, шүдний эмч болон анестезиолог эмчээс асуух шаардлагатай.