Бүтээгдэхүүн

Аскорбины хүчил 2% - 150мл /Витамин С уусмал/

2150.0
Худалдаж авах

 

Фармакологийн үйлдэл: Аскорбины хүчил хүчтэй ангижруулагч тул амьд бие махбодын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Аскорбины хүчил буюу С витамин нь бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судсуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийн процессын тохируулга зэрэгт оролцохын зэрэгцээ, бие махбодын дархлаа сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Хүний биед С витамин нийлэгжихгүй тул зөвхөн хоол тэжээлтэй орж байгаа С витамин бие махбодын хэрэгцээг хангадаг

Хэрэглэх заалт: Витамин С дутагдал (чийг бам өвчин), гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, ханиад томуу, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ

 

 

  • Аскорбины хүчил 2% - 150мл

  • Насанд хүрэгсэд: Хоногт 15мл-ээр (хоолны халбага) 3 удаа

  • Хүүхэд: 1-12 настай хүүхэд хоногт 5 мл-ээр (цайны халбага) 3 удаа хоолны дараа хэрэглэнэ.

Хориглох заалт:  Бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Мөн цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин, бөөр чулуужих, хүнд хэлбэрийн  бөөрний дутагдал, фенилкетонуритай эмчлүүлэгчид хэрэглэхийг хориглоно.

Гаж нөлөө: Толгой өвдөх, нойр өөрчлөгдөх, хоол боловсруулах замын салст бүрхүүл цочрох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод агчих, цус ба шээсэнд глюкозын хэмжээ ихсэх,  бөөр гэмтэх, хялгасан судасны нэвчимтгий чанар багасах, тромбоз, даралт ихсэх, арьсны тууралт ховор тохиолдолд анафилаксын шок үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Эмчийн хяналтанд зааврын дагуу хэрэглэж болно.

Эмийн харилцан үйлчлэл: Аскорбины хүчил нь цусан дахь бензилпенициллин болон тетрациклиний концетрацийг ихэсгэнэ. 3 валенттай төмрийг 2 валенттай болгож шимэгдэлтийг сайжруулна. Гепарин болон шууд бус үйлдэлтэй антикоагулянт, антибиотикийн үйлдлийг сулруулна.

Аскорбины хүчлийн шингээлт нь жирэмслэхээс хамгаалах бэлдмэлийг нэгэн зэрэг хэрэглэх, жимс, хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаа уух үед буурдаг. Аскорбины хүчил, дефероксаминыг нэгэн зэрэг хэрэглэснээр төмрийн эд эсийн хоруу чанар, ялангуяа зүрхний булчинд ихэсдэг бөгөөд энэ нь цусны эргэлтийн тогтолцооны декомпенсацид хүргэдэг. Аскорбины хүчлийг дефероксамин тариулснаас хойш 2 цагийн дараа ууж болно. Аскорбины хүчил их тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь дисульфирам эмчилгээний үр нөлөөг бууруулдаг.

Бэлдмэлийн өндөр тун нь 3-цагирагт антидепрессантууд, нейролейптикууд (фенотиазины уламжлал)-ын эмчилгээний үр нөлөөг бууруулж, мексилетины бөөрөөр ялгаралтыг алдагдуулдаг.

Аскорбины хүчил нь этилийн спиртийн клиренсийг нэмэгдүүлдэг. Хинолоны бүлэг, кальцийн хлорид, салицилат, тетрациклин, кортикостероидын бэлдмэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэх нь бие махбод дахь аскорбины хүчлийн нөөцийг бууруулдаг.

Өндөр тунгаар аскорбины хүчил нь В12 витамин эргэн шимэгдэлтэнд нөлөөлдөг.

Аскорбины хүчил нь шээсэнд оксалатын ялгаралтыг нэмэгдүүлдэг бөгөөд ингэснээр шээсэнд оксалат чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Аскорбины хүчил нь салицилатын эмчилгээний үед цилиндрури үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Анхааруулга, болгоомжлол: Эмийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй тул оройн цагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Аскорбины хүчлийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй холбоотойгоор өндөр тунгаар хэрэглэхэд кортикостероид дааврын нийлэгжилт идэвхждэг тул хэрэглэх явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай.

Цусны бүлэгнэлт нэмэгдсэн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. 

Дараах төрлийн өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:

  • глюкоз-6-фосфатын дегидрогеназын дутагдалтай (аскорбины хүчил өндөр тунгаар хэрэглэхэд гемолитик  цус багадалтыг өдөөж болно);
  • нефролитиазын түүхтэй (аскорбины хүчил их тунгаар уусны дараа шээсний замд оксалатууд тунадасжих, гипероксалурийн эрсдэл үүсэх);

Аскорбины хүчлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь түүний өөрийн бодисын солилцоог хурдасгах бөгөөд үүний үр дүнд эмчилгээг зогсоосны дараа парадоксаль гиповитаминоз үүсч болно. Санал болгож буй тунгаас хэтрүүлж болохгүй.

Аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй.

Бэлдмэлийг полицитемии, лейкемийн үед болгоомжтой хэрэглэнэ.

Аскорбины хүчлийн шимэгдэлт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, энтерит, ходоодны шүүрэл дарангуйлагдах үед өөрчлөгдөж болно.

Аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэх нь лабораторийн шинжилгээний зарим үзүүлэлтийг (цусан дахь глюкоз, билирубин, трансаминаза, шээсний хүчил, креатинин, органик бус фосфат) өөрчлөхөд хүргэдэг гэдгийг анхааран үзэх хэрэгтэй. Өтгөнд орсон цусыг илрүүлэх  шинжилгээний үр дүн сөрөг байж болно.