Найрлага: Нэг капсул нь 375 мг карбоцистеин агуулна.
Хэрэглэх заалт: Бэлдмэлийг амьсгалын замын эрхтний үрэвсэлт өвчнүүд, уушгины мэс заслын дараахь хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна идээт халдварын гаралтай амьсгалын замын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.
- Хөхүүл ханиалга
- Зуурамтгай, ховхроход хүндрэлтэй цэр
- Цочмог ба архаг бронхит
- Гуурсан хоолойн багтраа
- Пневмони (хатгаа)
- Бронхоэктаз
- Муковицадозын үед болон халдварт харшлын үеийн бронхийн багтраа, бактерийн буюу идээт үрэвслийн үед ууж хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
Насанд хүрэгсэд 2 капсул (750 мг)-аар өдөрт 3 удаа, өвчний шинж тэмдэг багассан үед 1 капсул (375 мг)-аар өдөрт 4 удаа 50-100 мл хэмжээний усаар даруулж ууна. Карбоцистеины хооллохын өмнө болон хооллосны дараа аль ч үед хэрэглэж болно.