Бүтээгдэхүүн

Витагрипп Чацарганатай 20гр №10 (Витамин С 1000мг - Ханиад, томуу) Vitagripp vitamin c 1000mg/цагаан сар/

10500.0
Худалдаж авах

Витагрипп нь бие махбодын дархлалын тогтолцоог идэвхижүүлэх, биед үүссэн зарим исэлдүүлэгч нэгдлүүдээс эд эсийг хамгаалах, шархны эдгэрэлтийг түргэсгэх, энергийн солилцоог эрчимжүүлэх улмаар биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлдэл үзүүлнэ.

  • Фармакологийн үйлдэл:
    • Аскорбины хүчил нь хүчтэй ангижруулагч бөгөөд бие мах бод дахь исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтөд нөлөөлж, иммунобиологийн чадамжийг нэмэгдүүлдэг байна.
    • Витагриппын найрлага дахь чацаргана жимс нь витамин А, Е, К, С, каротин, минералуудаар баялаг бөгөөд бэлдмэлийн антиоксидант, үрэвслийн эсрэг дархлаа дэмжих, шарх анагаах, бодисын солилцоо эрчимжүүлэх, биеийн тамир тэнхээ сайжруулах үйлдлийг нэмэгдүүлнэ.

 

  • Эмийн найрлага, тун хэмжээ:
  • Үйлчлэгч бодис: Аскорбины хүчил  1000 мг
  • Туслах бодис:
    • Чацаргана жимсний зөөлөн эд
    • Чацарганы шүүс
    • Глюкоз
    • Паток

 

  • Хэрэглэх заалт: Витагрипп мөхлөгийг ханиад томууны үед  эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа бие  мах бодыг тамиржуулах хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ. Мөн  оюуны ба биеийн хүнд  хөдөлмөрийн үе, жирэмсэн болон  хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд  хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга тун: Насанд  хүрэгсэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд  уусгаж,  өдөрт 1  уутыг ууж хэрэглэнэ. Хүүхдэд (6-12) 10г буюу хагас уут бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд  уусгаж өдөрт 1 удаа уулгаж хэрэглэнэ. 

  • Хориглох заалт: Аскорбины хүчилд  хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин  болон бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг цээрлэнэ.
  • Гаж нөлөө: ТМС-ийн талаас толгой эргэх, ядрах, өндөр тунгаар  удаан  хэрэглэснээс ТМС-ийн сэрэмтгий чанар  ихсэх, нойр өөрчлөгдөх, хоол боловсруулах замын салст бүрхүүл цочирох,  дотор муухайрах, бөөлжих, суулгах,ходоод агчих, нойр булчирхайн инсулин ялгаруулагч эсийг гэмтээх,  глюкозури үүсэх, арьсанд харшлын тууралт гарах зэрэг гаж  нөлөө гарч болзошгүй. Өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд бөөрний түүдгэнцэр гэмтэх, ховор тохиолдолд анафилаксын шок  үүснэ.
  • Эмийн харилцан нөлөөлөл: Аскорбины хүчил нь цусан дахь бензилпенициллин ба тетрациклины концентрацийг ихэсгэнэ. 3 валенттай төмрийг 2  валенттай болгож түүний шимэгдэлтийг сайжруулна. Гепарин ба шууд  бус үйлдэлтэй антикоагулянт, антибиотикинй үйлдлийг сулруулна. Барбитуратууд ба  примидон нь  бөөрөөр ялгарах аскорбины хүчлийн гадагшлалтыг нэмэгдүүлнэ.