Бүтээгдэхүүн

Алтангагнуурын ханд 20мл

5500.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Бэлдмэл нь оюуны болон биеийн хүчний ажиллах чадварыг сайжруулах, гадаад орчны янз бүрийн нөлөөнд бие махбодийн дасан зохицох чадварыг дээшлүүлэх, хордлого тайлах, үрэвсэл намдаах, бодисын солилцоог зохицуулах үйлдэлтэй. Мөн араг ясны болон зүрхний булчингийн ажиллах чадварыг дээшлүүлэх, бие махбодийн тамир тэнхээ сайжруулах, төв мэдрэлийн тогтолцооны сэрэл саатлын процессыг тэнцвэржүүлэн тайвшруулах, цусан дахь кальцийн хэмжээг ихэсгэж, ясны нөхөн төлжилтийг сайжруулж, бороололтыг хурдасгах үйлдэлтэй.

Хэрэглэх заалт: Бие махбодын тамир тэнхээ доройтох, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал, мэдрэлийн ядаргаа, ажиллах чадвар буурах зэрэгт хэрэглэнэ.

Эмийн эмчилгээний бүлэг: Тамир тэнхээ сайжруулах бэлдмэл

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг флакон нь алтан гагнуурын үндэс, үндэслэг ишийг  40%-ийн спиртээр 1:1 харьцаагаар хандалсан хандыг 20мл агуулна.

 

 Бэлдмэлийг 10-20 дуслаар өдөрт 3 удаа хоолны өмнө 30мл усаар даруулж ууна.  

 

Анхааруулга: Спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө: Тогтоогдоогүй.

Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл хүмүүс, бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.