Бүтээгдэхүүн

Зөгийн балтай таван салааны шүүс 100мл - ходоодны бэлдмэл

6500.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлөх бэлдмэл.
  • Эм судлалын үйлдэл: Бэлдмэлийн найрлагад орж буй таван салааны шүүсэнд агуулагдах салслаг бодис, гликозид, аукубин нь ходоод, 12 хуруу гэдэсний шархны эдгэрэлтийг түргэсгэх, ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлэх, үрэвслийг намдаах үйлдэлтэй. Зөгийн бал нь 7% хүртэл сахар (глюкоз, фруктозын холимог), эфирийн тос, сүү, алим, хурган чих болон шоргоолжны  хүчлээс гадна их биш хэмжээгээр диастаза, каталаза фермент, витамин В6, В2, РР, С, К, Е, кальци, натри, магни, төмөр зэрэг бичил элементийг бага хэмжээгээр агуулах бөгөөд нян устгах, нянгийн үржил хөгжлийг зогсоох, бодисын солилцоонд нөлөөлөх, биеийн тамир тэнхээ сэлбэх үйлдэл үзүүлнэ.

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг флакон нь 36.5 мл таван салааны шүүс, 52.2 г зөгийн бал агуулна.

  • Хэрэглэх заалт: Ходоодны хүчиллэг багатай цочмог, архаг үрэвсэл, 12 хуруу гэдэсний шархлаа, улайлт, ходоодны архаг үрэвсэл, ходоодны хүчиллэг багатай үрэвслийн үед шархны эдгэрэлтийг түргэсгэх, үрэвслийг намдаах, амьсгалын замын үрэвсэлт өвчин, ханиад томууны үед бие махбодын тамир тэнхээг сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун: Ходоод гэдэсний шархлаа, хүчиллэг багассан гастрит болон ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарсан үед хоолны дараа өдөрт хүүхэд 5 мл-ээр 3-4 удаа, насанд хүрэгсэд 15 мл-ээр 3-4 удаа ууж хэрэглэнэ.

  • Анхааруулга: Спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.  
  • Гаж нөлөө: Тогтоогдоогүй
  • Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл хүмүүс, бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.