Бүтээгдэхүүн

Нафазолин 1%-10мл Дусаалга

800.0
Худалдаж авах

 

  • Эмийн эмчилгээний бүлэг: µ-адренорецепторыг сэргээх эм.
  • Эм судлалын үйлдэл: Нафазолины гидрохлорид буюу 2-нафтилметил-имидазолын гидрохлорид нь шууд үйлдэлтэй симфатомиметик бөгөөд хамрын салстын артериолын µ-адренорецепторт сонгомлоор нөлөөлснөөр адреналины системийг идэвхжүүлж цусны судсуудыг агшааснаар хамрын хөндийн цусны урсгал багасч хамрын битүүрэл багасна. Өөрөөр хэлбэл капилляр судсуудын даралт багассанаар судаснаас ялгарах усны хэмжээ буурч, хамрын хөндийд ялгарах шингэн багасдаг ба үрэвсэх, загатнах улайх шинж тэмдгүүд мөн буурдаг.
  • Фармакокинетик: Нафазолины гидрохлорид хэрэглэснээс 10 минутын дотор хэсэг газрын судас нарийсгах үйлдэл илрэх бөгөөд эмийн үйлдэл 2-6 цагийн турш үргэлжилнэ.

 

  • Эмийн найрлага, тун: 10 мл хамрын дусал нь 0.01 г  нафазолины гидрохлоридыг агуулна.
  • Туслах бодисууд: борын хүчил, натрийн тетраборат, глицерин, ментол, этилийн спирт, цэвэршүүлсэн ус.

 

  • Хэрэглэх заалт:       
    • Хамрын салстын цочмог үрэвсэл,
    • Гайморын хөндийн үрэвсэл
    • Хамрын хөндий дурандах
    • Хамрын цус алдалт
  • Хэрэглэх арга, тун: 1-2 дуслаар өдөрт 3-4 удаа хамарт дусааж хэрэглэнэ.                                    

  • Гаж нөлөө: Удаан хугацаагаар хэрэглэвэл салст бүрхүүл цайх болон цочирсноос шархалж болзошгүй бөгөөд эмийн дасал үүсэх, эмийн үр нөлөө буурах магадлалтай. Эмийн хэрэглээг зогсоох үед ринит медикаментоз буюу архаг бөглөрөл үүсч болно. Түүнчлэн удаан хугацааны илүүдэл тунгийн хэрэглээ нь хамрын салстын мембранд өөрчлөлт оруулж болзошгүй.
  • Хориглох заалт: Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэг хүмүүс, зүрхний органик өөрчлөлтүүд /зүрхний бах, титэм судасны дутагдал/ гипертони, тархины артеросклероз, чихрийн шижингийн хүнд хэлбэрийн үед хэрэглэхийг хориглоно.
  • Эмийн харилцан үйлчлэл: Хэсгийн мэдээгүйжүүлэгч эмийн үйлдлийг сулруулдаг. Антидепрессант, мапротилин эмтэй хамт хэрэглэвэл нөлөөг нэмэгдүүлнэ.