Бүтээгдэхүүн

Салицилтай тос 2%-20гр

5400.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Үжилгүйжүүлэх ба халдваргүйжүүлэх бэлдмэл.
  • Эм судлалын үйлдэл: Салицилийн хүчил нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй ба гадна эдийг гуужуулах, арьс зөөлрүүлэх, цочроох үйлдэл үзүүлнэ. Микробын эсрэг үйлдэлтэй мөн эдийг гуужуулж сарниулах, цочроох нөлөөтэй.

 

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг тюбикт 0.4 г салицилын хүчил агуулагдана.

  • Хэрэглэх заалт: Хажирс, арьсны загатнаа, яршил, намарс, арьсны идээт үрэвсэл зэргийг эмчлэхээс гадна гар хөл дээр үүссэн эвэршлийг зөөлрүүлж, гуужуулахад хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун: Арьсыг сайтар цэвэрлэсний дараа нимгэн үеэр түрхэж хэрэглэнэ. Арьсанд өдөрт 2-3 удаа түрхэж хэрэглэнэ.

  • Гаж нөлөө: Эд эсийг цочроох, харшлын урвал илрэх  гаж нөлөө илэрч болзошгүй.