Бүтээгдэхүүн

Дентамон 50мл - Шүдний тулгуур эдийн үрэвсэлд

4750.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Ургамлын гаралтай үжилгүйжүүлэх, үрэвслийн эсрэг бэлдмэл
  • Эм судлалын үйлдэл:
    • Дентамон нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах;
    • Захын судас нарийсган хэсэг газрын цус тогтоох, хаван бууруулах;
    • Бактер, вирусийн эсрэг; 
    • Амны эвгүй үнэр арилгах үйлдэлтэй.

  • Эмийн найрлага, тун хэмжээ:  Нэг флакон нь хонин зээргэнэ (Ephedra przewalski) , одой далан түрүү (Оxytropis pseudoglandulosa), хуурмаг булчирхайт ортуузын (Stellera chamaejasme) газрын дээд хэсгээс бэлтгэсэн 20%-ийн спиртэн хандмал агуулна.

  • Хэрэглэх заалт:
    • Шүдний тулгуур эдийн үрэвсэл, буйл болон амны салстын үрэвсэлт эмгэгүүдийн үед;
    • Пародонтозын бүх хэлбэр, явцын бүх үе шатуудад хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун:
    • Шүдийг угааж цэвэрлэсний дараа бэлдмэлийг хөвөнд шингээж үрэвсэл бүхий хэсэгт 5-15 минут тавих, эсвэл 3-5 минутын хугацаатай шавших, зайлах аргуудаар өдөрт 3-8 удаа хэрэглэнэ.

  • Хориглох заалт:
    • Бэлдмэлийн найрлага дахь ургамалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно.   
    • Эфедрин ба псевдоэфедрин агуулсан бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэж болохгүй.
    • Жирэмсэн ба хөхүүл эх, хүүхдэд хэрэглэж болохгүй.
  • Гаж нөлөө:
    • Одоогоор гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдээгүй байна.
    • Харшилын буюу хэт мэдрэгшилийн урвалууд;
    • Түгшүүрлэх, толгой өвдөх, цусны даралт ихсэх ба зүрх дэлсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
  • Анхааруулга ба болгоомжлол:
    • Бэлдмэлийг хадгалах явцад бэлдмэл булингартаж, тунадас унаж болно. Иймээс бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
    • 20%-ийн этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. 
  • Тун хэтрэлт:
    • Одоогоор тун хэтрэлт үүссэн талаар мэдээлэгдээгүй байна.
    • Тун хэтэрвэл сэтгэл хөөрөл, хий үзэгдэл илрэх, цусны даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай. 
    • Хэрэв тун хэтрэлт үүсвэл шинж тэмдгийн ба дэмжих эмчилгээ хийнэ.
  • Эмийн ба бусад харилцан нөлөөлөл:
    • Одоогоор бусад эмтэй сөргөөр харилцан нөлөөлөл үүсгэсэн талаар мэдээлэгдээгүй байна.
    • Адреномиметик эмүүдийн үйлдлийг хүчжүүлж болзошгүй.