Септидин 1%-20мл хамрын шүршлэг
5,200₮
Хамрын хөндийн нянгийн болон вирусийн гаралтай халдварт ба үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Амьсгалын замын халдвараас сэргийлэх. Нянгийн болон вирусийн гаралтай ханиад томуугаас сэргийлэх. Хамар залгиурын салстын үрэвсэл. Гайморын хөндийн үрэвсэл. Хамрын салстын мөөгөнцөр. Хамар залгиурын нян болон вирусийг устгах.
1мл уусмалд 10мг повидон йод буюу 1мг чөлөөт йод агуулна. Туслах бодисууд: ноноксинол, глицерин, лимоны хүчил, натрийн гидрофосфат, натрийн гидроксид, цэвэршүүлсэн ус.
Хамрын хөндийд шүршиж хэрэглэнэ.
Дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Йод болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс. Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертриоз). Бамбай булчирхайн аденом. Цацраг идэвхт йодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа. 6 хүртэлх насны хүүхэд.