Септидин 7.5%-300мл гадуур хэрэглэх уусмал
18,600₮
Бүх төрлийн мэс заслын шарх, хөлдөлт, түлэгдэл, гэмтлийн шарх, шүдний сувгийн эмчилгээний үед халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх, гар болон өвчтөнд хүрэлцэх бусад хэсгийн халдваргүйтгэл, хатгалт, биопси, зүсэлт хийхийн өмнө арьс салстын бүтэн болон хэсэгчилсэн халдваргүйтгэл, шүдний сувгийн сурвалжийн ариутгал, халдваргүйтгэл Катетер болон үрэвслийн шингэн дамжих гуурс орчмын халдваргүйтгэл, төрөхийн үзлэг оношилгоо болон мэс ажилбарын өмнө болон хойно үтрээний халдваргүйтгэл, бактери, мөөгөнцөр, вирусээр үүсгэгдсэн арьсны халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх Чихрийн шижингийн үеийн хөлийн шарх, тэжээл дутлын шархлаа, хэвтрийн холголт цооролтын эмчилгээ, хомхой долоох буюу амны салстын герпес, бэлэг эрхтний герпесийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ. Бэлдмэлийг угаах, шавших, шүрших, боолт хийх, түрхэх мөн гүн шарханд чихээс, тампон тавих байдлаар хэрэглэнэ.
1мл уусмал нь 75мг повидон йод буюу 7.5мг чөлөөт йод агуулна.
Гадуур түрхэж хэрэглэнэ
Зөвхөн гадуур хэрэглэнэ. Бэлдмэлийг залгихаас болгоомжил. Нүдэнд оруулахаас зайлсхийх ба орсон тохиолдолд усаар сайтар зайлж угаана. Уусмалын өнгө өөрчлөгдөж өнгөгүй болсон бол хэрэглэхгүй.